Yahoo: Монголын Ерөнхий сайд шинэчлэл хийхийг хүсэж байна

2022 оны 8 сарын 12

Arslan.mn

“Yahoo”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ажлын өрөөндөө алтадмал хүрээтэй зургийн өмнө сууж байна. Уг зургийг Монголын зураач Бадамын Отгонтүвдэн зурсан бөгөөд “Дайнд явж буй баатар” гэдэг нэртэй аж. Гэвч Орос, Хятадын дунд хавчуулагдсан Монголд хамгийн хэрэгтэй зүйл бол ямар нэгэн төрлийн баатарлаг үйл юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласны эцэст өнгөрсөн оны нэгдүгээр сард Ерөнхий сайд болсон Харвардын Кеннедигийн сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ “Бид геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог” хэмээж байсан. Тус улс нь Туркээс хоёр дахин том боловч ердөө 3.3 сая хүн амтай. Тиймээс Монгол Улс дэлхийн эдийн засгийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий байдаг. Энэ нь адислал бас хараал юм.

Ерөөл нь Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг бол, ураны болон мөнгийн ихээхэн нөөцтэй. Алт, зэс, төмрийн хүдэр, фосфор, цайрын томоохон ордуудтай бөгөөд түүхий эдийн үнэ өсөх нь  тус улсын  кассанд ашигтай тусах нь ойлгомжтой. Харин  хараал нь инфляц юм. Шатахууны үнэ, тэр тусмаа тал хээр талд тархан суурьшсан нүүдэлчин ард түмэнд амин чухал дизель түлшний үнэ өссөөр байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлж, үүнтэй холбоотойгоор барууныхан хориг арга хэмжээ авснаар Оросоос нийлүүлдэг уурхайн тэсрэх бодис, бордоо, хөдөө аж ахуйн тэжээлд ашигладаг бордоо болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүргэсэн. Түүнчлэн 2019 онд ДНБ-ий 7.2 хувийг,  ажил эрхлэлтийн 7.6 хувийг бүрдүүлдэг байсан аялал жуулчлал одоо уналтад орчихоод байгаа бөгөөд энэ нь тахлын эхэн үеэс гуравдугаар сар хүртэл үндэсний эдийн засагт 470 сая ам.долларын хохирол учруулсан бөгөөд гэхдээ  зөвхөн цар тахалтай холбоотой биш юм. 

Украины дайны үр дүнд Оросын агаарын орон зайд Европ хориг тавьсан нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу нисэх нислэгийг зогсооход хүргэсэн. Оюун-Эрдэнэ “Олон улсын хамтын нийгэмлэгийн тогтворгүй байдал болон түүний улс оронд үзүүлж буй үр дагаварт харамсаж байна. Одоогийн нөхцөл байдал нь гарааны бизнест ээлтэй орчинтой, олон улсын хөрөнгө оруулалт ихтэй, санхүүгийн үйлчилгээний салбар цэцэглэн хөгжиж буй орчин үеийн ашигт малтмалын экспортлогч орон болгон өөрчлөх оролдлогод заналхийлж байна” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн жил албан тушаалдаа орсноосоо хойш нэг хүнд ногдох ДНБ-ийг бараг арав дахин буюу 4009 ам.доллароос 38.359 ам.доллар болгох зорилт тавьж,  “Алсын хараа 2050” хэмээх амбицтай төлөвлөгөөг эхлүүлсэн. Оюун-Эрдэнэ “Бид гэрийн даалгавраа хийсэн, одоо эдгээр бүтээн байгуулалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой” гэв. 2000-аад оны эхээр  түүхий эдийн үнэ өсөхөд Монгол Улс богино хугацаанд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг болж, “Minegolia” хэмээх хоч авсан. Гэвч ашигт малтмалын өсөлт богино хугацаанд үргэлжилсэн тул Монгол Улс 2017 он гэхэд 5.5 тэрбум ам.долларын тусламж авахаар Олон улсын валютын санд хамрагдсан.

Оюун-Эрдэнэ өмнөх жил УИХ-ын гишүүнээр сонгогдож, авлигын эсрэг олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахад гар бие оролцож, нэр хүнд нь өссөн. Одоогоор дэлхий зах зээл пээр  түүхий эдийн үнэ дахин өсөж байгаа бөгөөд Оюун-Эрдэнэ дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан Монгол Улсын эдийн засгийг шинэчилж, усан цахилгаан станцаас эхлээд төмөр зам, цахилгаан станц хүртэл олон арван төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор  өсөлт, уналтын мөчлөгөөс зайлсхийх болно гэж найдаж байна.

Мөн тэрбээр уул уурхайн аварга Рио Тинтотой говь цөл дэх Оюу Толгойн асар том зэс, алтны уурхайн өргөтгөлийн 6.75 тэрбум ам.долларын гэрээг дахин хэлэлцэж, шийдэлд хүрсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралийн фирм Монголын Засгийн газрын бүтээн байгуулалтад ногдох хэсгийг санхүүжүүлэхэд ашиглаж байсан хоёр тэрбум гаруй ам.долларын зээлийг тэглэхээр тохиролцсон. Дахин хэлэлцээнд ойр орчмын малчдад нэн шаардлагатай ховор усны нөөцийг хамгаалах, уурхайд ажиллаж буй ажилчдын зохих дэд бүтцээр хангах баталгаа багтсан.

Хятад улс Монголын экспортын 90 гаруй хувийг эзэлдэг бөгөөд голдуу авто замаар зорчдог. Ашигт малтмал, нүүрс, хүдэр ачсан олон мянган ачааны машинууд Хятадын хилийг чиглэн ирж, 15 миль үргэлжилсэн цуваа үүсгэдэг. Дэд бүтцийн ийм суурь бэрхшээлээс үүдэн Монгол Улс экспортын хүчин чадлаараа сайнгүй байна.

Дээр нь  Бээжингийн баримталж буй “Тэг КОВИД”  хатуу бодлого байдлыг хүндрүүлж байгаа юм. Зургаадугаар сард Хятадын албаны хүн тахлын эсрэг авах арга хэмжээ нь таван жил үргэлжилж магадгүй хэмээсэн. Оюун-Эрдэнэ энэ нь өөрийнх нь улсад үзүүлж буй сөрөг үр дагаварт  санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Хятадын КОВИД-ийг тэглэх бодлого нь зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн эдийн засгийн асуудал юм. Далайд гарцгүй Монгол Улс бусад улс руу экспорт хийхдээ Хятадын боомтуудыг ашиглах ёстой.

Харин Л.Оюун-Эрдэнэ “Төмөр замын экспорт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас хамаарахгүй учраас 2022 оны эцэс гэхэд БНХАУ-тай таван төмөр замын боомт шинээр ашиглалтад оруулна гэж найдаж байна” гэв.

Монголын гадаад харилцааны шинжээч Л.Болор  “Хэрвээ Монгол Улс ямар нэгэн шийдэл олохгүй бол геополитикийн хувьд үнэхээр сорилттой тулгарна” гэв. Тус улсын “Гуравдагч хөршийн бодлого” буюу Хятад, Оросоос гадуурх харилцааг хөгжүүлэх урт хугацааны стратеги нь ийм санаа зовоосон байдлаас үүдэлтэй юм. Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр Герман  Монгол Улстай хамтран ажиллахаа илэрхийлсэн. Долоодугаар сарын 1-нээс эхлэн монголчууд Австралийн хүсэн хүлээдэг аялалын визний хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Бритиш Колумбын их сургуулийн Монгол хариуцсан мэргэжилтэн, профессор Жулиан Диеркес “Өрнө нь ерөнхийдөө дипломат ёсыг эрхэмлэж, ардчиллыг дэмжин хөгжүүлж байна. Мэдээж энэ бол Монгол явах ёстой гол зам юм” гэжээ.

Оюун-Эрдэнэ улсаа дэлхийд нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэхийг эрмэлздэг. Тэрбээр саяхан Сингапураас буцаж ирээд Монголын уул уурхайн компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргах талаар ярилцжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сарын 8-нд Монгол Улсад айлчилсан. Ерөнхий сайд “Бид гуравдагч хөршүүдтэйгээ хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэсэн хэдий ч өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд арга барил нь төвөгтэй болж байна” гэдгийг тодотгосон. НҮБ-ын Ерөнхий Ассемблейд ОХУ-ын Украин руу түрэмгийлснийг буруутгах саналд Монгол Улс түдгэлзсэн санал өгсөн. Оюун-Эрдэнэ “Украин, Оросын дайнд бид үнэхээр харамсаж байна. Украинд хүмүүнлэгийн тусламж илгээсэн. Гэхдээ Монгол Улсын гадаад бодлого бие даасан байх ёстой” гэлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639307
1 эможи

DR. ADITYA
2022-08-13 16:06
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

keyboard_arrow_up