Х.Нямбаатар: Хятад Тайванийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд хуралдсан

2022 оны 8 сарын 03

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс цаг үеийн зарим асуудлыг тодруулж, хариулт авсан юм.

Хятад Тайванийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ. Тайваньд хэчнээн монгол иргэн амьдарч байна вэ?

Х.Нямбаатар, Хятад Тайванийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллага хуралдаж, шийдвэрүүдийг гаргасан.

Тайванийн хэд хэдэн хотод 460 гаруй монгол оюутан байгаа. Нөхцөл байдлыг ГХЯ болон холбогдох байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Оюутнуудыг татаж авах нөхцөл одоогоор үүсээгүй гэж сонссон. Дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-наас авах нь зөв байх гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
639078
5 эможи

keyboard_arrow_up