БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 05-нд манай улсад айлчилна

2022 оны 8 сарын 03

Arslan.mn

Энэ сарын 05-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Тэрбээр энэ удаагийн айчлалаараа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах  зэрэг асуудлыг шийдвэрлэх юм байна. Айлчлалын үр дүнд хоёр улсын хамтын ажиллагаанд хэд хэдэн нааштай үр дүн гарна хэмээн шинжээчид харж байгаа аж. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлж чадвал таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулах аж. Ингэснээр баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр найдвартай болох юм.

Түүнчлэн Ханги, Шивээхүрэн боомтуудын нэвтрүүлэлтийг сайжруулах, хоёр талын ачаа тээвэр саадгүй явах нөхцөлийг бүрдүүлэх аж. Түүнчлэн, Ван И сайдын айлчлалаар Хятадын Ардын банк, Монголбанктай байгуулсан 15 тэрбум юанийн /1.8 тэрбум ам.доллар/ своп хэлцлийн хугацааг 2026 хүртэл дахин сунгах асуудлаар шийдвэр гарах хүлээлт бий. Бээжингийн өвлийн олимпын үеэр манай талаас своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах хүсэлтэй байгаагаа айлын талд илэрхийлсэн ч эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улстай харилцаагаа бэхжүүлэхээр 2020 онд Монголд айлчилсан билээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639057
2 эможи

BAT
2022-08-04 11:29
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-08-04 10:24
Цахилгаан стацуудаа хурдан ашиглалтанд оруулахаа бодож хүндэтгэлтэй хандах нь манай улсын ашиг тусад нийцнэ Эрчим хүч гэдэг маш тулгамдсан асуудал болоод байгааг анхаарах хэрэгтэй
Зочин
2022-08-03 15:25
Үүнд сүйд болоод сүржигнэх хэрэггүй л баймаар ирээд Монгол ашигтай гэрээ хэлцэл хийвэл сайн л байна, харина ашиггүй зүйл хийвэл олон түмэн үгээ хэлж шаардах л ёстой
Зочин
2022-08-03 14:07
Иргэд эсэргүүцээд байхад, хятадын цаад санааг мэдсээр байж хятадтай сүлбэлдээд байхыг бодоход засаг барьж байгаа нөхдүүд газар нутгийг зараад эхэлсэн бололтой.Цаазаар авах өдөр ирнэ гэдэгт итгэж байна
keyboard_arrow_up