Н.Тавинбэх сайд 21.5 сая төгрөгийн үнэ бүхий 611га таван ГАЗАРТАЙ
Улс орны хөгжил сайнгүй, цар тахлын үед иргэд нь туйлдаад байхад Засгийн газрын гишүүдийн хөрөнгө, орлого жил ирэх тусам нэмэгдсээр байгааг АТГ-ын ХОМ-т дурдсан дүнгээр харж болно.
Тухайлбал Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өөрийн орлого 111 саяас 29 сая болтлоо 73 хувиар буурсан гэж мэдүүлжээ.
Харин гэр бүлийн орлого өнгөрсөн оноос 98 сая төгрөгөөр нэмэгдэж 196,289,440 төгрөг болсон байна. Тэрбээр гурван нийтийн орон сууцтай бөгөөд үүнийгээ 235,000,000 сая төгрөгөөр үнэлсэн байх юм.
Мөн Hyundai, Sonata 7 машин 23 сая төгрөг, Ямаа-170, Хонь-1510, Үхэр-380, Адуу-600 464,200,000 үнэтэй гэж мэдүүлсэн.
Харин 21.5 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших эрхтэй нийт 5 газартай бөгөөд нийт эзэмшиж буй газрын хэмжээ нь 611.65 га гэжээ. Хадгаламжийн хувьд 54,602,060 төгрөг. Сүүлийн таван жилд 270,000,000 сая төгрөгийн авлагатай хэвээр байна. Зээлийн хувьд 200 сая төгрөг хэмээн тус тус мэдүүлжээ.