Ч.Номин сайд дотоод дахь дансандаа 4.1 тэрбум, гадаад дахь дансандаа 1.1 тэрбум төгрөгтэй
Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгө төрийн өндөр албан тушаалтнууд дотроо дээгүүрт бичигдэж байна. Гэр бүлийн гишүүний орлого, үл хөдлөх, дансан дахь мөнгө, авлага гээд бүгд тэрбум тэрбумаар үнэлэгдэж байгаа юм. Тодруулбал, Ч.Номин сайд жилийн 235 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүн нь ГУРВАН тэрбум 785 сая төгрөгийн орлогыг 2021 онд олжээ.
МАН-д төлсөн албан бус татварынхаа оронд охиноо сайд болгосон "Гачуурт"-ын н.Чинбатыг их л гүйлгээ ухаантай гэдэг.
Тэгвэл өөрийн телевизээ удирдаж байгаад Соёлын сайд болсон Ч.Номин НАЙМАН орон сууц, хоёр зогсоол, хүлэмжийн зориулалттай хоёр газартай аж. Эдгээр нь 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээтэй.
Түүнчлэн НЭГ тэрбум 124 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 80, Toyota, Alphart, Porsche, Cayenne, Mercedes Benz G 55 AMG, Nissan, Patrol маркийн долоон машинтай. Дотоод дахь дансандаа ДӨРВӨН тэрбум 196 сая төгрөг, гадаад дахь дансандаа НЭГ тэрбум 124 сая төгрөгтэй, 22 тэрбум 328 сая төгрөгийн авлагатай.
Тэрбээр Булган Ундрага ХХК, Түмэн шувуут ХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Монос хүнс ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ард Бит ХК, Ард Бит ХК, скинни констракш ХХК, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Бусад, Номсис ХХК, Ард кредит ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Эрдэнэс таван толгой Бусад, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Хорин Мянган зүрх сан Бусад, Монголын телевизүүдийн Чуулган Бусад, Ай Ти Би консалтинг ХХК, Веп Энтертайнмент ХХК, Воркшоп ХХК, Скинни ХХК, Арри Монгол ХХК, Волю Плас ХХК, Ори Студиос ХХК, монимэйшн ХХК-иудад хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.