УИХ-ын гишүүн С.Бямбацогт 3.8 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх, 4.9 тэрбумын АВЛАГАТАЙ
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ) өөрийн орлогоо 51 саяас 43 сая болж, гэр бүлийн гишүүдийн орлого 1 тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болон тус тус буурсан хэмээн мэдүүлжээ.
Харин үл хөдлөх хөрөнгө нь 1 тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэсэн байна. Түүнчлэн тэрбээр 200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОТ-тээ мэдүүлсэн байна.
С.Бямбацогт гишүүний хувьд 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг ХУВИЙН БИЗНЕСТЭЭ ШИНГЭЭСЭН нь баримтаар нотлогддог. Үндсэндээ С.Бямбацогт гишүүн сүүлийн хоёр жилд 95.1 тэрбум төгрөгийг төсвөөс халаасалсан талаар хэвлэл мэдээлэл, цахим орчинд шуугиж байсан билээ.