Хэнтий аймгийн Хэрлэн сумын төрийн алба хаагчид, иргэдэд ҮХНӨ-өөр мэдээлэл өгч, санал сонслоо

2022 оны 6 сарын 27

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар Хэрлэн сумын иргэд, төрийн албан хаагчдын саналыг сонслоо.

Arslan.mn

Уулзалтад 250 шахам хүн оролцсон бөгөөд иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг:

  • Нэг.Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх
  • Хоёр.Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Гурав.Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах
  • Дөрөв.Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 асуудлаар судалж байна.

Нэг, хоёрдугаар асуудлыг бид өмнө нь мэдээлсэн. Төслийн 3 дахь зорилт буюу Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих, Орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг дэвшүүлж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 13.1-т Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн гэж тусгасан. Энэ ч утгаараа Монгол Улсын хүн амын 48 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар орчны бохирдол, замын түгжрэлийн асуудал үүсэж, Хот, хөдөөгийн хөгжил, амьдралын чанарын ялгаа эрс ихэссэн.

Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих асуудлыг санал асуулгын хүрээнд дэвшүүлжээ. Ингэснээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогыг тодорхой болгох, УИХ-аас бусад төрийн байгууллага орон нутагт шилжих боломж бүрдэж, Улсын болон бүсийн чанартай хотууд хөгжиж “Бүсчилсэн хөгжлийн бодлого” бодитой хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Харин орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд Аймаг, нийслэлийн засаг даргыг томилох, Сумын засаг даргыг иргэд сонгох, Баг, хорооны засаг даргыг томилох асуудлыг төсөлд дэвшүүлж байна.

Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэдээс Хэрлэн сумын иргэн Ө.Ганбат, С.Ганболд, Ч.Эрдэнэ-Очир, О.Од-Эрдэнэ, Б.Хүрэлзүрх, Г.Уянга, Н.Шагдарсүрэн нарын 7 хүн санал хэллээ.

Онцолбол, 1992 оны үндсэн хуулийн батлалцсан депутат Ардын их хурлын депутат С.Ганболд гуай хоёр гуравхан жилийн дараа үндсэн хуулиа өөрчлөлт оруулна гэдэг байж болохгүй. Хэрвээ өөрчилбөл ард нийтээсээ санал авах хэрэгтэй. Нийгмийн маш олон давхаргын санлыг шингээх хэрэгтэй. Бид 1992 оны үндсэн хуулийг маш урт хугацаанд, хүнд замыг туулж баталсан. Энэ удаад энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулаад хэрэггүй гэв.

Ч.Эрдэнэ-Очир Үндсэн хуулийн зарим нэмэлт өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд Сумын засаг даргыг иргэд сонгохдоо ямар цензур тавих вэ? Ерөнхийлөгчийг эрх мэдлийг өөрчлөх үү? Миний хувьд парламентаасаа сонгох нь зөв гэж боддог. Хүний эрхийг Үндсэн хуулийн Цэцэд авч үзвэл Цэц нь иргэний шүүхийн үүрэг гүйцэтгэж, цэцийн ажил үүрэг давхардана. УИХ-н гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Давхар дээлтэй байвал засаглалын тэнцвэр алдагдана. Хэдхэн жилийн өмнө аль ч нам давхар дээл хэрэггүй гээд жагсаал цуглаан хийсэнээ эргэн санъя гэв.

Харин Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч О.Од-Эрдэнэ УИХ-н гишүүдийн давхар дээлний асуудал дээр санал нэгдэхгүй байна. Төрийн сүлдийг солих тал дээр санал нэг байна. Хэрвээ гишүүдийн тоог нэмбэл дээд болон доод парламенттай болох нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярихдаа хувилбартай байх ёстой. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан бол 8 жил гар хүрэхгүй байх хамгаалалтыг хэрхэх вэ. Сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа ч намын жагсаалтаар орж ирдэг улс төрчдийн асуудлыг нийтээр хэлэлцүүлэх учиртайг онцлов.

Г.Уянга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Өөрчлөлт оруулах зүйл заалтаа бусад хуулиндаа тусгаж өөрчилж болох байх. Яг үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэмжээний том өөрчлөлт, үндэслэл харагдахгүй байна гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638285
0 эможи

keyboard_arrow_up