Генерал цолны төлөө албан тушаалын бөглөөс хийж буй Д.Загджавын “БУЛХАЙ“
Олон түмэнд гавьяагүй, хашсан албандаа өгөөжгүй, даргын албан тушаалыг сэлгэн суудаг эрхэмүүд өнөө цагт олон. Үүний нэг нь 58 настай, ШШГЕГ-ын дарга Д.Загджав юм. Түүний идэж уусан, мөнгө төгрөгөнд холбогдсон асуудал нэлээдгүй байдаг.
Тэгвэл ШШГЕГ-ын дарга Д.Загджав ямар ямар асуудалд холбогдож байв?
Д.Загджав нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар ажиллаж байхдаа 2017 онд Австарлийн казинод 6.9 саяар,2018 онд Макаогийн казинод 22.7 саяар, 2019 онд Макаогийн казинод 17.8 сая төгрөгөөр мөрий тавьж тоглосон асуудал дэгдэж байв. Тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэм мөрийтэй тоглоом тоглохоор гадагшаагаа ойр ойрхон гүйдэлтэй болсон талаар олон нийт цахим орчинд шүүмжилж байсан ч Д.Загджав нь суудалдаа шигдсээр өнгөрсөн билээ.
Мөн тэрбээр Дэд сайд байхдаа “Трафегурамонголия” ХХК-иас өөрийн хувийн дансаараа 10 мянган ам.доллар авсан, мөн 50 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргүүдэд холбогдон шалгагдаж байсан хэдий ч хаалгаж чадсан юм.
Түүний балаг үүгээр дуусахгүй. 2017-2020 оны хооронд өөрийн нэр дээрх гурван дансаар 3.3 тэрбум төгрөгийн орлого хийсэн боловч, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зөрчил мөн илэрч байв.
Д.Загджав нь МАН-ын нөлөө бүхий улс төрчдийн батлан даалтад байдаг учраас өнөөг хүртэл даргын сэнтий сэлгэн суугаа билээ. Түүнийг 2020 онд ШШГЕГ-ын даргаар томилохдоо генерал цолыг нь олгож өгнө хэмээн нөлөө бүхий хүмүүс амласан сурагтай байдаг. Тэрбээр ШШГЕГ-т ирснээсээ хойш дорвитой ажил хийгээгүй бөгөөд алба хаагчдынхаа итгэлийг мохоож, ажиллах урам зоригийг унтрааж буй талаар алба хаагчид нь хэлж байсан юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханаас мэдээллэж буйгаар Д.Загджав наадмаар Генерал цолоо авахаар хөөцөлдөж, наана нь ямар ч хэл ам гаргаж болохгүй шүү хэмээн албан бус дарамт өгч буй сурагтай.
Мөн Д.Загджав нь “бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэж шуугиулаад яваа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Зүрхний анд”. Улстөрчдийн “пентхауз” болсон Ц.Анандбазарын “Бага тэнгэрт” амьдардаг улстөрчдийн нэг нь Д.Загджав хурандаа гэнэ. Тэр тусмаа Ц.Анандбазар, Д.Загджав хоёр бөөрөө нийлүүлэн, хаяа дэрлэн хауст амьдардаг сурагтай. Түүнчлэн түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын угшилтай хүн ч гэж бас ярьдаг.
Монголын төр цол горилсон, залуучууддаа зайгаа тавьж өгдөггүй, авлигач, намын гар хөл болсон Д.Загджав мэтийн нөхдүүдэд ямар ӨРТЭЙ ЮМ БЭ!!!
Үргэлжлэл бий ...(дараагийн дугаарт ШШГЕГ-т учруулсан хор хохиролын талаар мэдээллэх болно)