Б.Жаргалсайхан: Шадар сайд ЗГ-ын өмнөөс халуун чулуу атгаж, МИК-ийн луйвар, “Петро Дайчин Тамсаг“ дээр ажиллаж эхлэв. Олон дайсантай болсон ч урагшаа зүтгээрэй
Буянгийн Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн шохойн үйлдвэр, Сүхбаатарын талбай, "Эрдэнэт мед" эмнэлэг гээд олон компанийг төрд эргүүлэн авахад Шадар сайд Амарсайхан хүчин зүтгэсэн. Одоо тэр МИК-ийн луйвараас гадна "Петро Дайчин Тамсаг" компани дээр ажиллаж эхлэв. Магадгүй Засгийн газрын өмнөөс халуун чулуу атгадаг уу, хувь хүн өөрөө тийм араншинтай юу гэдэг нь тодорхойгүй. Ямартаа ч хамгийн хүчирхэг томоохон бүлэглэл МАНАН-тай бодитоор нүүр тулж байгаа нэгэн. Тийм учраас Амарсайханг элдвээр муулж харагдах юм. Зөөврын устай оргилуур барьсан, "Жорлон ухдаг хужаагийн хүүхэд жолоодогч болжээ" гэх мэтээр гоочилдог. Харин нутаг усныхан нь Жорлон бус нүүрс ухдаг жолоочийн хүүхэд хэмээн өөриймсөглөн өмөөрч УИХ-д тасархай гаргасан. Буруу пиар С.Амарсайханд том тус болно лээ. Олон дайсантай болох хэрээр хараалгасан ч урагшаа зүтгэж Ковидийн хүнд үеийг шаварт суусан шар шиг зүтгэн давсан гавъяа түүнд ноогдоно. Одоо тэр хулгайд алдсан Ард түмний өмчийг дахин олж ирэхээр мордоно." хэмээжээ.