Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

2022 оны 5 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас Байгаль орчны тухай багц хуулийн төслийг татан авч буйг танилцууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хийлээ. Гэвч тогтоолын төслийн талаар гишүүдийн асуултад хариулах ёстой Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нар хуралдаанд ирээгүйгээс хойшлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргасан юм. Түүний горимын санал гишүүдийн олонхын санал аваагүй ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636900
0 эможи

keyboard_arrow_up