Ц.Даваасүрэн: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийг хувьчлах гээд байна

2022 оны 4 сарын 28

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Төсвийн дагалдах хуулиудад төрийн өмчийн хувьчлалын асуудал яваа. Би энэ хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасъя гэсэн санал оруулсан. Ер нь бол олон нийтэд нээлттэй гэдэг гоё нэртэй. Энэ ядуу ард түмэн чинь яаж худалдаж авах вэ дээ. Иргэдийн гуравны нэг нь ядуу байгаа. Тав хүртэлх хувийг нь нэг хүн авч болно.

Тэгэхээр 34 хувийг зургаа, долоон гэр бүлийн гишүүд өөрсдийн нэр, нэр дээр авчихад нэг гэр бүлийнх болно. 20, 30 компанитай сайхан гарууд бол зургаа, долоон компаниа явуулаад л өөрийнхөө болгочихно. Дараа нь төрийн өмчийн хоёр гурван нөхөрт хахууль өгөөд л захирлыг нь тавичихна байхгүй юу даа. Тэгээд л тэр компанийн мэдэлд энэ эрчим хүчний салбар очно. Эрчим хүчний салбар ашиггүй ажиллаж байна гэдэг. Үнийг нь барьсан байхгүй юу. Ашигтай ажиллуулна гэвэл үнийг нь нэмнэ. 

Нөгөө талаар хувьчлал дотор хууль зөрчсөн юм байна. Эх үүсвэр, дамжуулах шугамууд явж байгаа юм. Дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Гэтэл явж л байгаа. Уг нь бол ажлын хэсэг дээр эрчим хүчний компаниудыг хасах тухай асуудал боссон байсан ч Байнгын хорооны хуралдаан дээр унасан. Эрчим хүчний салбарыг ашигтай ажиллуулъя гэвэл тэрэн шиг амархан юм байхгүй. Айл, компани руу нэг л утас, нэг л шугам орж байгаа. Дуртай үнээ хэлээд ашигтай болгож болно.

Төсвийн тодотгол уг нь бол үнийн өсөлтийг зогсооход чиглэсэн. Гэтэл эрчим хүчний компаниудыг хувьчлахаар эрчим хүчний үнэ өснө. 34 хувийг авсан нөхөр яах вэ, төрийн өмчийн хоёр гурван нөхрийг хахуульдаж аваад л захирлыг нь тавичихна шд. Дахин дахин хэлье. Тэгээд л дуусаа.

Тэнэгийн ухаан хойно гэж өнгөрсөн хойно нь хашхирч болохгүй. Тиймээс эрчим хүчийг хувьчлах асуудал дээр гишүүд анхааралтай хандаарай. Ард түмэн төлж чадахгүй, ард түмэн нээлттэй хувьцаанд оролцож чадахгүй. Ерөнхийлөгч энэ асуудлыг дэмжихгүй байр суурьтай байгаа. 

Зайсанд хувиараа шугам татсан хүний тухай сонссон байх. Дуртай үнээрээ байшин барих гэж байгаа компаниудад зөвшөөрөл өгдөг. Дургүйгээ хүрэхээр эрчим хүчээ салгаад хаячихдаг байхгүй юу. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийг хувьчлах гээд байна. Эрчим хүчний зөвшөөрөл хувьд очно гэсэн үг. Яг л ийм зөрчил бий болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636509
1 эможи

Зочин
2022-04-29 08:50
Ард ирэд цахилгааныхаа мөнгийг төлж чадахгүй л байх даа
иргэн
2022-04-28 17:59
АРД ИРГЭДЭЭ БОДОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ГЭЖ АЙЛГАЖ БАЙГААД УЛС ТӨРЧИДИЙН ОРГОНДОГ ХУЛГАЙ ДЭЭРЭМИЙН ГАЗАР ХЭВЭЭР ҮЛДЭЭХЭЭР ҮХЭЛДЭЖ БАЙНА, ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВЬЧИЛАХГҮЙГЭЭР МОНГОЛЫН УЛС ТӨР ХЭЗЭЭЧ ЦЭВЭРШИХГҮЙ, ЭНЭ МЭТ ПОПУУД ҮҮРЭЛСЭЭР БАЙХ БОЛНО
Батаа
2022-04-28 16:59
Хөрөнгө оруулалт огт хийхгүй хэдэн жил ашгийг хүртээд эвдрээд гал алдахаар нь улс авдаг туршлага байдаг байхаа.ямар ард түмнээ хөлдөлтийн биш
Зочин
2022-04-28 16:04
Яана вэ. Манайхан өөрсдөө хэт баяжихаа л бодох юм даа. Ард түмнээ улам ядууруулах нь дээ. Төр засаг юу гэх болоо
keyboard_arrow_up