П.Анужин: Хүүхдүүдийнхээ ам руу нь орох аяга хоолноос төсвийн таналтаа хийж байгаа бол энэ Монгол улсын эмгэнэл

2022 оны 4 сарын 27

Төсөвт тодотгол хийж, хэмнэх талаар хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолны зардлаас 1.4 тэрбум хасах асуудлаар УИХ-ын гишүүн П.Анужин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Үнэндээ тайван аятайхан ярих гээд болохгүй сэдэв юм аа, яагаад гэхээр үр хүүхдийн хоол хүнсний асуудал бол ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн суурь үндсэн асуудал болдог юм аа. Өнөөдөр бид нар хүүхдүүдийнхээ ам руу нь орох аяга хоолноос очиж очиж төсвийн таналт аа хийж байгаа бол Монгол улсын эмгэнэл. Энэ бол эмгэнэл.

Өнөөдөр Монгол улс хорт хавдар, тэр дундаа хоол боловсруулах замын хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа. Үүний гол учир нь хүүхэд ахуй үеийн амьдралын хоолны буруу хэв зуршил. Тэр дундаа сургууль дээр өгч байгаа болох болохгүй, муу сайн тосонд шарсан пирошки идсэний л гор шүү дээ. Энийг сууриар нь засах ийм сайн хууль хийчхээд түүндээ нийцүүлэх гээд ийм алхам, хэдэн тэрбумаар нь хөгжлийн банкнаас зээл авсан хулгайчуудтайгаа тэ чадахгүй байж 1,4 тэрбумыг хүүхдүүдийнхээ хоолноос харамлаж байна гэдэг бол Монгол улс энэ таналтыг хийж байгаа сангийн яам зохих байгууллагууд хүмүүсийн эмгэнэл. Тийм учраас би энэ хассан дүнг буцааж хэвээр нь оруулах саналыг оруулж байгаа юм." гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
2
confuse an post
2
angry an post
5
636435
59 эможи

Nyamaa
2022-04-29 21:55
Anujin gishvvnig demjij bna
tuul
2022-04-28 17:15
muu har ergvvnvvd bvgdeeree malchidiin maani tejeej bgaa manlaas dor nowshnuud yumaa ter mongiig haslaa geed uls bayajih geed bnauu???oorsdoo niilj uls orniig mini gadnii nohodtoi huwaaj gudarch bgaa ter mongonvvdee tolchihiod ard tvmniihee ervvl mend ruu dairaarai malnuudaa
Зочин
2022-04-28 15:00
Zuv shuu
Энхээ
2022-04-28 14:49
Зөв дэмжиж бна
Одноо
2022-04-28 12:08
Зөв шүү.
Ням-Осор
2022-04-27 22:59
Анужин гишүүнийг дэмжиж байна. Иргэн эрүүл байж улс хөгжинө. Иргэд эрүүл бол харин ч хэдэн тэрбум байтугай мөнгө хэмнэнэ гэдгээ ойлгодог болоосой.
сониуч сонжооч
2022-04-27 21:03
Ёстой эх хүн шиг, эх оронч сэтгэлгээгээр зоримог зѳв дүгнэлтийг хийжээ.
Хишигдэлгэр
2022-04-27 19:27
Хүүхдийн хоолонд сайн анхаарах хэрэгтэй гэж боддог өдөржин сургууль дээрээ цагийг өнгрүүлдэг
keyboard_arrow_up