Л.Наранбаатар: Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлал Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын дээрэм байсан

2022 оны 3 сарын 28

Arslan.mn

Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төр дээрэмдүүлсэн, хулгайд алдсан хөрөнгөө олж авсан. “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлал бол цэвэр дээрэм, луйвар байсан. Дээрмийн үйл явц 2011 оны нэгдүгээр сард Х.Баттулга Барилга, хот байгууллалтын сайд байхад эхэлсэн. 2011 оны нэгдүгээр сарын 12-нд Хөтөлийн цемент үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх тушаал гаргасан. Ажлын хэсэг тендерийн сонгон шалгаруулалтыг 24 цагийн дотор явуулсан. Үүн дотор гадаадын есөн компани байсан ч цаасны Бэйзмент гэдэг компанид давуу эх олгосон. Бэйзмент гэдэг компанийг сонгосны дараа дөрөв хоногийн дараа гэрээ хийсэн.

2012 оны аравдугаар сард Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авдаг. Тус зээлийн мөнгө Д.Эрдэнэбилэг гэж хүний эзэмшдэг хоёр банк руу орсон. Одоогийн байдлаар тус зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Энэ мөнгө угаалт хаашаа явсан бэ гэдгийг АТГ болон хууль, цагдаагийн байгууллага шалгаж байна.

“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилсөн. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна. Төр хувийг өмчийг хурааж авч байгаа зүйл биш ээ. Бизнес болон хулгай луйврыг ялгая. Энэ бол бизнес биш мафи, луйвар" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
635649
5 эможи

Зочин
2022-03-29 05:30
Төр хөрөнгөө луйварчдаас буцаан авах нь зөв. Ард түмэн дэмжиж байна. Чаддаг юм бол сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж хоёр ил гарч ирээд хулгай хийгээгүй гэж хэл л дээ. Чадахгүй гахайнууд.
ХЭН ТӨРИЙГ ДЭЭРЭМДЭЭД..ХЭН НЬ ТӨР Д ДЭЭРЭЛХҮҮЛЖ ЭД..ОДОО ТЭХГҮЙ ШҮҮ..ИЛҮҮ АВАХГҮЙ ГЭХЭД АВСАН АЛГА ГАЗРАА ӨХГҮЙ Л ГЭНЭШҮҮ
2022-03-29 03:00
АВСАН АЛГА ГАЗРАА ӨӨРӨӨ Л МЭДНЭ ГЭНЭ ШҮҮ..ХЭНД ДЭЭРЭМДҮҮЛЖ ЭД...ХЭНИЙГ ДЭЭРЭДХДЭГ ТӨР ВЭЭЭ.
keyboard_arrow_up