ШҮҮХ: Хөгжлийн банкны “Найдваргүй зээлдэгч“ Ц.Ууганбаярыг нэг сар ЦАГДАН ХОРИЛОО

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан  хорих саналыг прокурорын байгууллагаас гаргаж, улмаар шүүхээс нэр бүхий хүмүүсийг цагдан хориод буй.

Харин цагдан хорих санал хүргүүлсэн хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын  зөвлөх гэх Ц.Ууганбаяр багтсан билээ.

Тэгвэл шүүхээс Ц.Ууганбаярыг "өөрийн амь насанд аюул учруулах болзошгүй" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал,Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1щ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. 

Дашрамд дурдахад, "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК Хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634699
1 эможи

keyboard_arrow_up