Төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ

2022 оны 2 сарын 17

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох” судалгааны ажлын хүрээнд авлигын хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон авлигын хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял эдэлж буй хүмүүсийн зарим тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Мөн төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийхээр бэлтгэл ажлыг хангажээ.

 

Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634607
0 эможи

keyboard_arrow_up