Д.Энхбат: Хөгжлийн банкийг дээрэмдсэн бүлэглэлийн дотоод тэмцэл гадагшилж байна

2022 оны 2 сарын 13

Arslan.mn

Сүүлийн үед Хөгжлийн банктай холбогдох асуудал нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсаар буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат цахим хуудсаараа дамжуулан  "Намаас хөөх нь социализм үед хамгийн том шийтгэл байж билээ. Тэр үед хууль биш, дарга асуудлыг шийддэг байсан. Гэхдээ тэр үед намд ийм олон гэмт хэрэгтэн байгаагүй байх. Өнөөдөр хууль, шүүх ажиллахаа больж, мөн л дарга асуудлыг шийднэ гэж бүгд горьддог цаг эргээд ирсэн мэт. Харин энэ бол урагшлах зам биш мухардал юм даа.

Хөгжлийн банкийг хэдэн луйварчин этгээд дээрэмдчихсэн мэт ярих утгагүй. Энэ бол бүлэг хэрэг. Энэ бол гэмт хэргийн системийн тоглолт. Одоо зөвхөн тэдний дотоод тэмцэл гадагшилж байна. Түүнээс энд шударга ёсны асуудал огт байхгүй. Гэмт хэргийн системийг устгаагүй цагт Монгол Улсад юу ч өөрчлөгдөхгүй.

Аль нэг нам, даргыг дагах нь бидний хуучин цагийн сэтгэлгээ. Харин үнэт зүйлс, зарчим, хуулийн талд орж, сэтгэж, шүүж чадах нь өнөө цагийн сэтгэлгээ. Харамсалтай нь бидний дийлэнх олонх хуучнаараа сэтгэсээр байна. Тийм учир нийгэмд урагшилж, шийдэж, өөрчилж чадах хүч үүсэхгүй байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
634447
52 эможи

Зочин
2022-02-16 17:02
odoo namaasaigaa yu ,huugdvul uur nam mungutei huniig doloogood archaad l avna
Zochin
2022-02-16 16:45
Намаас түдгэлзүүлэх хөөх гэж сүржин нэрлээд Түмэн олныг басамжилж бга хэрэг , бүх баримтууд нь ил болоод 5 - 10 гаруй жил болж байхад хараагүй мэдээгүй бсан гэж хэлэхүү? Амарбаясгалан гуай . Яаралтай арга хэмжээ авахгүй бол зүгээр Жүжиг л болоод дуусла.
Зочин
2022-02-15 21:37
Шүүхээ шударга ажилуул аа
Зочин
2022-02-15 20:43
Намаас хөөх,албан тушаалаа саналаараа өгөх, хялбаршуулан шиидэх,торгох зэргээр нам хэтэвч нэгтнээ толгойг илж улс орноо биш намын нэр хүнд гэгчийг хамгаалаж байгаа нь улс орны эдийн засаг ,хөгжил ирээдүйг ухрааж завшигчидийг өөгшүүлэн улам өргөжүүлэж байгаа явдал
Зочин
2022-02-14 13:48
Намаас хөөх гээд сонсоход инээдтэй сонсогдож байгаа ч гэсэн гарах үр дагаврын хувьд нэлээн их байх шүү, гэмт хэрэг хийсэн хүнд намын хамгаалалт үйлчлэхгүй бооно гэсэн үг!
Зочин
2022-02-14 13:27
Гаднаас бөөн доллор зээлж ирээд дураараа дургихын тулд Солонгос захирлаа хөөж явуулаад дахин хөгжлийн банк байгуулж(Фортуна Батбаяр )байгаад ёстой нэг найрлаж өгсөн дөө.Уул нь анх хяналттай байлгах гэж гаднын захирал томилсон юмккк
Зочин
2022-02-14 13:22
Анх байгуулагдахдаа солонгос улсын хөгжлийн банктай гэрээ хийж номоор нь явуулах гэж солонгос захиралтай ,монгол захиралтай эхэлж явж байгаад гаднаас бөөн
Зочин
2022-02-14 12:35
Чухам үнэн юм даа, коммунизмаас салаагүй цагт монгол хэзээ ч өөд нар харахгүй
МАН луйварчиддаа намын дэмжлэг үзүүлэхгүй гэнээ
2022-02-13 22:09
Ингэж хэлэхээсээ МАН ЕНБД Амарбаясгалан ичсэнгүй. МАН дампуурсан ялзарсан нам болжээ.
Зочин
2022-02-13 21:45
Намаас хөөхийг ямар арга ,шийтгэл гэж ойлгох вэ
Зочин
2022-02-13 21:05
Манайхан шилдэг сайн хүнээ танихгүй Ёстой Нөгөө Тангадын хараал хүрсэн ард түмэнТангад хүн Монгол хүнийг / мэдэхгүй байгаасай Мэддэгийнхээ үгэнд бүү ороосой / гэж хараасан гэдэг Энэ Баярхүү 5 жил Энэ банк санхүү буруу бна Мөнгө хүүлж биднййг зальдаад байна Монгол банк гадны мэдэлд орсон гэж хичнээн ч ярив Одоо үнэнл байгаа биз дэБид юм мэддэг чаддагаа раа удирдуулахгүй болохоор яаж өөд нар харах вэХамгийн шилдэг хүмүүсээрээ удирдуулбал зөв болно
Зочин
2022-02-13 20:20
Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нам ямар хамаа байна. Намын биш улсын хуулиар шийтгүүлэх ёстой биз дээ. Нам хамгаалалт юмуу.
Зочин
2022-02-13 15:21
Манай эрчүүд биенээ муулдаг, хэрэлддэг, эдийн шуналтай хэнд ч хэрэггүй амьтас болж. Охид улсад хэрэгтэй төслүүд амжилттай хэрэгжүүлээд ажил хэрэгч амьдраад бна. Та на үлгэр дуурайл ав
Нүгэл нь нүдээрээ гарсан
2022-02-13 12:40
Өмхий ацнууд
Зочин
2022-02-13 11:35
Намаас хөөнө намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг нь чихэнд наалдаагүй.Эсрэгээрээ ийм байдал цаашдаа арилахгүй юм байна гэсэн хардалт төрүүлсэн шүү.
Зочин
2022-02-13 11:22
Үнэн шүү Сонгуулиа шудрага болгож төрөө цэвэрлмээр бна Эрдэмтэн сэхээтнүүдээ төрд гаргамаар бна
keyboard_arrow_up