“Зээлээ төлөөгүй” гэх Монполимет ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл цацагдаж олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй. 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу АТГ-аас шалгаж эхэлсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын Монполимет ХХК Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларыг 7.8 хувийн хүүтэй, 7 жил хугацаатай авсан гэх мэдээлэл бий. Улмаар 2019 оноос хойш одоог хүртэл зээлээ огт төлөөгүй гурван жил болж байгаа бөгөөд зээлийнх нь хугацаа дууссан талаар Хөгжлийн банкнаас мэдээлж байгаа юм. Тус компанийн зээлийн үлдэгдэл 114 тэрбум төгрөг байгаа гэх мэдээлэл ч бий.
Тэгвэл “Зээлээ төлөөгүй” гэх Монполимет ХХК -ийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Энэ талаар тус компанийн захирал Н.Мөнхнасан твиттер хуудаснаа , “АТГ-с залгаж байхын? Шалгана гэнэ үү?! Би одоо ямар гэм хийцийм бол? Захиалгат үйл ажиллагаа эхэллээ дээ. Ил тод бүх юмаа ил тод зэрэгцүүлээд тавиад явна даа. Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм байна" гэжээ.
Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм бн. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг. pic.twitter.com/iyIJjO2dA0— Н. Мөнхнасан (@Nasaa88) February 8, 2022