Р.ЭМҮЖИН : Сайд нар дээрээ тоглож, СААД болоод үлдэнэ гэнэ ээ

2022 оны 1 сарын 17

Нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн нүүр хуудаснаа өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийг шүүмжлэн нийтэлжээ. 

Arslan.mn

Тэрээр "За яг л шоу шүү дээ. Байгал орчны сайд Уртнасанг утаанаас болж огцруулна гэдэгт итгэсээр л байна уу? Яндан зуух байгаа цагт яндашгүй их утаа чинь уугисаар байх болно. Нэг байтугай нэг мянган сайд солиод ч нэмэргүй. Тэгээд ч тэр утааг чинь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар хариуцах учиртай. Юу гээч, ямар ч Ерөнхий сайд багаа авч үлдэх гэж хичээдэг, сайд нарыг нь нэг нэгээр сугалахаас болгоомжилдог. Гэтэл яасан байх нь уу?

Манай энхрий хайрт, ирээдүйн Назарбаев Л.Оюун-Эрдэнэ сайд нар дээрээ бүжиг эргэж, сайн арга хэмжээ авдаг дүрд тоглоод, өөрөө төрийн саад, түмний саалт болж үлдэнэ гэнэ ээ.

Одоо энэ суудалд поп залуу ч дуулдлаа. Ёстой чононд хонь хадгалуулна гэдэг нь тэр болох биз. Болоогүй ээ, багийнхнаасаа урвадаг энэ шоу Уртнасанг огцруулснаар дуусахгүй. Манай нялх сайд хэдэн муу сайд нараараа туг тахиад, адаг сүүлд нь намаа бараад Женкотойгоо Андлалын хөшөө, Майдар энэ тэрээ тэврээд үлдэнэ дээ.

Засгийн газрын 17 сайдаа сар бүр ээлжлэн огцруулаад арьсаа хамгаалаад ард нь нуугдаад байхад мань эр жил гаруй суудал дээрээ сулхан жороолно шүү дээ.  Хэдэн муу яамаа хонгилын эздэд өргөл болгон өглөө гээд өөрөө Женког давж шинэ хонгилтой болж чадахгүй гэдгээ л ойлгочихмоор байгаа юм. Монголын төр Хүрэлсүх, Баттулга, Энхболд, Энхбаяр дөрвийн дунд жороолдог ийм нэг шарваачтай болсны гайг газарт ойрхноороо ард түмэн л үүрнэ дээ. За одоо үргэлжлүүлээд бусад сайд нараараа туг тахь, суудлаа бэхжүүл. Тэр болгонд нь бид алгаа хорстол таших ёстой бол ташаад өгье. Арга хэмжээ авч чаддаг аймаар мундаг Ерөнхий сайд гээд хашгиръя.

Хамаа алга, нүцгэн гараад ирэхэд нь нүүрээ нууж байгаад магтъя, ха ха. Хавар газар тариалангийн бужигнааны үеэр ХХААЯ-аараа тогло, Дарханы дордохын долоо болсон замаараа шалтаглаад ЗТЯ-аараа наад, элсэлтийн шалгалтын үеэр Боловсролын сайдаа бас онхолдуул, Цагаан сарын дараах өвчлөлийг далимдуулаад ЭМ-ийн сайдаа ч жийгээд хая за...МАН-ын хувьд, манай мангар бацааны хувьд энэ хэдэн яам суудлыг нь бэхжүүлэх өргөлийн хадаг, эгэл энэ улс сугалааны тохироотой өврийн тоглоом уу? Тийм бол тэгээд МАН-аа тэврээд, АН-аа оршуулаад, толгойгоороо тонгорч унатал нь, тонтгороороо шагайж хартал нь тоглуулаад байж дээ. Ганц нэг сайдаараа гараа угааж байхын оронд чадваргүй Ерөнхий сайд чадлаа мэдээд өөрөө явах нь өлзийтэй л дээ. Чадал чацга хоёрыг нь хангалттай танилаа, өгсөх биш уруудаад, урагшлах биш ухраад байгаа юмыг яахын?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
4
633842
16 эможи

Зочин
2022-01-22 21:59
Данх зайл
Зочин
2022-01-21 16:11
ghyt
Зочин
2022-01-21 16:10
Ядаж ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчихөж болно шүү дэ ядарсан хэдэн ахмад нь цагаан сар болох гэж байхад үнийн өсөлтөд ядруухан гундуухан хэцүү л байна ш дэ ахмадын 80 орчим хувь сард 300-350 мянган төгрөг авч байна инфляфи их өсчлөө ахмадуудаа бодмоор юм да
Зочин
2022-01-21 14:28
Өөрөө боловсролгүй болохоор бусад сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ҮХЦ-д өгөх хэрэгтэй
заанаа
2022-01-21 12:27
Данхан толгойт өөрөө зайлах ёстой л доо
Zorigoo
2022-01-19 21:11
Busdad buruugaa chikheed uuruu atd ni ulddeg estou l dankhan tolgoit tom yarikhaas taashgui zail a
Зочин
2022-01-19 14:59
Чадваргүй сайд нэртэй саадуудыг огцруулах нь зөв л дөө.Төмс номин гэх мэтийг огцруулах ч багадана.
Зочин
2022-01-19 14:34
Эмүжинд баЯрлалаа аижилт
Зочин
2022-01-18 19:25
Энэ гэр хороололын байж байгаагаас харахад утаа арилахгүй биз. Яндан зуух түлшээр оролдоод үр дүнд хүрэхгүй гэдэг нь тодорхой. Шилжих хөдөлгөөнөө хуулиар хязгаарлаад, хуучин машинаа импортлохыг зогсоож, орон сууцжуулах нь чухал
Иргэн
2022-01-18 19:14
оюунэрдэнэ өөрөө зайлах хэрэгтэй дээ. Үнэхээр тэнэг
Зочин
2022-01-18 18:38
Огцорчихооч хайран цаг хугацаа бусад улс орнууд урагшлаад байдаг МАН ын тэнэгүүдээс болж гараа дээрээ гацчихаад нам Энэ МАНГАРуудын эрүүл саруул хүн байдаггүй юмуу Гайхалтай юм
Зочин
2022-01-18 16:10
Оюуэрдэнэ зайл
Зочин
2022-01-18 12:20
Юм л бол засаг огцор гэж бархирдаг ОРКуудыг бүр үзэн ядах сэтгэл төрж бн,
Зочин
2022-01-18 12:04
Эмүжингийн нийтлэлийг их дэмждэг бсан ч сүүлийн үед Оюутолгойтой хатуу үзэлцэж байгаа Ерөнхий сайд руугаа хэт их довтолж дайрч бгаа нийтлэлүүдийг их бичдэг болсон нь хардлага төрүүлж байна,
Зочин
2022-01-18 09:56
Сэтгэлтэй дарга нар ч ховор болжээ.чадалтай нь чадалгүйгээ хална солино дээрдэхгүй дээ.нууц товчоонд нэг ийм мөр байдаг орондоо унтах завгүй олздолдон тэмцэж гэж.
эмүжин
2022-01-18 08:57
шинэ сэргэлтийн бодлогыг үнэхээр хэрэгжүүлье гэж байгаа бол е.сайд нь мэргэжлийн сайд нартайгаа эцсийн хүртэл ажиллуулж байж үр дүн гарна .Түүнээс өнөөдөр БОАЖ-н сайдыг гусаад утаа шийдэгдэхгүй нь ойлгомжтой анхнаасаа л сэтгүүлч гар тавьдаг нь л алдаа түүнээс сайдыг утаа болоод сошиалын хэл амнаас болж гусчига бол хамгийн том тэнэглэл.Ер нь ажил хийжига л хүн хэл амтай адаа оноотой тууштай явжийж л амжилт үр дүнд хүрнэ түүнээс дундаас нь хаяал өөрчлөөд юу ч өөрчлөгдөхгүй өнгөрсөн он жилүүд хангалттай харууллаа одоо зүгээр л попрохгүйгээр хэт улс төржилгүйгээр хийх ёстой бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтээ эргэж буцахгүйгээр тууштай зүтгэж хийвээс е.сайдын өөрийнх нь нэр хүнд цаашдын зам мөрт ихээхээ ач тустай даа ард түмэн нэг үеэ бодвол худлоо попролыг ялгаж чаддаг болжээ
Зочин
2022-01-18 08:28
Үнэн бичжээ
Бибид
2022-01-18 00:09
Оюулзгана өөрөө боловсрол, дадлага туршлагаараа бусад сайд нартаа гологдоно
ЭМЭЭ
2022-01-18 00:08
ЖАГСААЛ ХИЙЖ НЭГИЙГЭЭ НУХАХ АМАРХАН . ТӨРИЙГ ТӨВШИТГӨЖ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ ИРГЭДЭЭ ЖАРГААХАД ХЭЦҮҮГ ЭНЭ МАХАН ТОЛГОЙТОЙ ЗАЛУУ ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ . ЯНДАН БАЙХАД УТАА ГАРЧ Л ТААРНА . УУЛ НЬ ТЭР БАТ ҮҮЛИЙН ГЭР ХОРООЛОЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ , ДЭД БҮТЭЦ ТАТАХ АЖЛЫГ ИРГЭД БҮГД ДЭМЖСЭН БОЛ УТААГҮЙ БОЛЧИХ БАЙЛАА . ОДОО ЯАЯ ГЭХЭВ ӨӨРСДӨӨ Л СОНГОО БИЗ ДЭЭ . МАНАЙ НАМ 60 ТЭРБУМЫН ХЭРЭГТЭЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН НАМ ГЭДГЭЭ ЗАРЛААД БАЙХАД ҮЗЭЛ СУРТАЛЖСАН ОРКУУД ХАМААГҮЙ ГЭЭД СОНГОО БИЗ ДЭЭ. 16 ОНООС ХОЙШ УТАА БУУРСАН УУ ЭСХҮЛ ТАТВАР ТОРГУУЛЬ БАГАСАВУУ, ЮМНЫ ҮНЭ ХЯМДАРАВУУ ТЭТЭВГЭР ЦАЛИН НЭМЭГДЭВ ҮҮ ? ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ МАН - Ы УЛААН ФЁНҮҮД ХАРИУЛААРАЙ ! ГЭХДЭЭ БИ АН ГИШҮҮН БИШ ШҮҮ . УТААНД ТОЛГОЙ ӨВДӨЖ 350000 ₮ ТЭТЭВГЭРТЭЙ УУР ХҮРСЭН ӨНДӨР НАСТАН БАЙНА
Эмүүжин ганц гайгүй сэтгүүлч
2022-01-17 21:06
Бусад нь бүгд худалдагдсан гарууд
зочин
2022-01-17 20:30
Энэ эмэгтэй л бичих юм даа. Энэ Оюун Эрдэнэ үнэндээ чадал муутай юмаа .Энэ улс орон яан даа
Чадваргүй ЕС чадлаа мэдээд өөрөө явах нь өлзийтэй
2022-01-17 19:29
ЭМҮҮЖИН БРАВО
Засаг огцор
2022-01-17 18:42
Засаг огцор
ЭМҮЖИН БРАВО
2022-01-17 18:29
Санал нэг байна. Бэрсийн баги Оюукаа огцор. Ард түмнээ, Эх орноо ганц удаа бодоод огцор
keyboard_arrow_up