ЖДҮ-чин Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд БОЛОХ НЬ ХЭР ШУДАРГА ВЭ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖЯ-ны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь учиртай байж. Учир нь МАН-ын хурган дарга нар албан тушаалаа голон өнгөрсөн оны сүүлээс л сэлгэн ажиллах хүсэлтээ ах нартаа илгээгээд байсныг бид өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл үүний нэг нь ШӨХТГ-ын дарга, Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргын албыг зэрэг хашдаг Б:Бат-Эрдэнэ юм. Тэрээр ШӨХТГ-ын албыг аваад ярьсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй. Тухайн байгууллагын жилийн төсөв ганцхан тэрбум юм байна хэмээн голонгуй ярьж байсан гэдгийг ойр дотныхон нь ярьдаг. Үүний зэрэгцээ тэрээр Эрдэнэ Таван Толгой ТӨҮГ-ын ТУЗ-ын даргын албыг давхар хашиж буй нь хууль зөрчиж байгаа талаар мөн хэвлэлүүд мэдээллэж байсан. Мөн тэрээр Ковидын хуулийг далимдуулж төрийн албаны шалгуурыг хангаагүй хууль бусаар ШӨХТГ-ын дарга болсон хэмээн саяхан ТАЗ-өөс нэрийг нь зарласан байдаг.
Тэгвэл дархан цаазат газрыг хуу хаман барилга барьж, зардаг Б.Бат-Эрдэнэ энэ удаад БОАЖ-ын сайд болохоор горилж, МАН-ын дэмжлэгийг авсан талаар зарим эх сурвалжууд мэдээллэж байна. Ашиг сонирхолын зөрчилтэй дарга нараа өөгшүүлж буй Л. Оюун-Эрдэнийн АЛХАМ ХЭР ШУДРАГА БЭ?!