Д.ЦОГТБААТАР : Эрх баригчид түүхийг ГУЙВУУЛЖ БАЙНА

2021 оны 12 сарын 28

Монгол үндэсний түүхээ бодит болгохын төлөө Ардчилсан нам болон эрдэмтэн судлаачид хамтран тэмцэхээ илэрхийлж өнөөдөр /2021.12.28/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан баярын өдрийг тохиолдуулан ийнхүү тэмцэхээ илэрхийлж буй аж.

Arslan.mn

Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.БАТСАЙХАН:

-Үндэсний түүхийг бодлогоор гуйвуулж байгаад харамсч байна. Тусгаар тогтнол, эрх чөлөө хамгаас үнэ цэнтэй зүйл. Үүнийг иргэд ойлгохгүй байгаагаас ардчилсан систем үнэгүйдэж байна. 1911 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголын дахин сэргэсэн өдөр. Тиймээс шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэж байгаатай адил хэмжээнд энэ өдрийг хүндэтгэх хэрэгтэй. Миний хувьд XXI зууны хувьсгалыг ардын хувьсгал гэж үздэггүй. Монголчууд бид өмсч, зүүж, хэрэглэж байгаа бүхэндээ үндэсний уламжлалаа шингээх нь зөв.

Хэрэв уламжлалаасаа хөндийрсөөр байвал түүхээ мэдэхгүй залуус нэмэгдэнэ. Тэгэхлээр монгол хүн бүхэн түүх соёлоо судалж, таньж мэдэх хэрэгтэй байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл ардчилал мөхөх аюул ойрхон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Т.ЛХАГВАА:

-Хүмүүс түүхээ мэдсэнээр ардчилсан тогтолцоо оршин тогтноно. Монголын тусгаар тогтнолын түүх бол өнөөдөр бий болсон ардчилсан нийгэм. Хүн бүр тэгш эрхтэй нийгэмд амьдарч байгаа нь түүх соёлтой салшгүй холбоотой.

Тиймээс монгол үндэсний түүхээ бодит болгохын төлөө Ардчилсан нам, эрдэмтэн судлаачид тэмцэхээ илэрхийлж байна.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.ЦОГТБААТАР:

-Ардчилал гэдэг хүн бүрд боломж олгохыг хэлдэг. Эрх барьж байгаа нам эрх ашгаараа түрий барьж, ард иргэдийн боломжийг хулгайлна гэдэг зохисгүй үйлдэл. Ард түмэн жилээс жилд боломжоо алдсаар байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан баярын өдрийг тохиолдуулж, хэвлэлийн хурал хийж байгаа ч цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633557
2 эможи

Зочин
2021-12-30 09:14
Богд 1911 оны хувьсгал гол үүрэг гүйцэтгэсэн нь үнэн.Гэхдээ Батсайхан хэтэрхий нэг талруу хазайж 1921 оны үйл явдлыг үгүйсгэж байгаа нь төрийн соёрхолыг үнэгүйдүүлж хүртсэн нь харагдаж бна.Тэгэж болохгүй.Одоо ийм хүмүүс бол намын цагаан солио туссан.хүмүүс байдаг.Үнэгийг худал болтол ярина.Лахгваа гуай тухайн үед 1921 оны хувьсгал шиг юм байхгүй гэж ярьж л байсан Одоо эргэчихсэн.Учир нь гавьяат багш болсон.Шохой барьж үзээгүй.Элбэгдоржид сайн үйлчилж түүхийг гуйвуулж өгсөн.Бас намын солио туссан .
Зочин
2021-12-29 22:27
ЯАААААААНААААА БАС НЭГ СОЛИООООООТ НЭМЭГДЭВҮҮҮҮҮҮ
Зочин
2021-12-29 21:51
Батсайхан гэж орост төгссөн нөхөр түүхийг гүнзгий мэднэ гэж юу байдаг юм.20 р зуунд монголд 3 хувьсгал гарсан.Энэ үнэн.Маргах шаардлаггүй.Тэмцээд яадаг юм.Ийм 2 хооронд юманд хүн ач холбогдол өгөхгүй.Бүтээн байгуулалт амьдрал цалин.Энэ хэрэгтэй.Нэг ийм юм ярьсан цагаан гартангууд.Батсайхны төрийн соёрхолт юу бна.Элбэгдорж зүгээр таалагдахаар нь өгчихгүй юу.Богдоос өөр ярих зүйлгүй амьтан шүү.Лхагва гэж 3 нам дамжсан.Бас нэг нөхөр залуучууд түүхийг маш сайн судалсан.Та нарын яриад байгааг тоодог хүн байхгүй.
Zochin
2021-12-29 20:25
Neg baahan soliotoi garuud bainaa bna 1921onii ardiin huvisgal huvisgal bish tusgaar togtnol bish gej haluurch ehellee ene alnaasaa t1 AN han yostoi baastai umdunduu shees aldaarai hulgaichuudaa 21 ond ardiin huvisgal yĺsnaar buren erht tusgaar uls bii boloh suuri tavigdsan ni ymarch t1 oilgohoor unen oros oron huleen zuvshuurch ulmaar hytad eduugee delhiin buh oron demjij baigaa ni ardiin huvisgal oros uls 2 toi salashgui holbootoi 1911 ond bol delhii baitugai hytad oros 2 ch huleen zuvshuuruuguishdee uhsen hatasnii chini tuuh guivuulah gej baruunii gar hul elbegdorj batuul battulgiin ginjnii nohod mini yumaa medej hutsaaraidaa
зочин
2021-12-29 17:29
чи битгий солиороод бай.
Зочин
2021-12-29 14:17
Сэхээтний солиорол гэж баыдаг гэсэг үнэн бололтой. 1921 оны ардын хувьсгал биш гэнэ. Энэ хувьсгал хиыгээгүй бол монголчууд өьөрлөгчидтэй хамт хятадын мэдэлд хятадаар шулганаад ярьж байх баысан үнэн шүү
Хогын гар даа энэ лалар өвгөн
2021-12-28 22:02
Чи зүгээр л дут муу шуналын тулам
keyboard_arrow_up