Цэц ирэх даваа гаригт “давхар дээл“-ийн асуудлыг хэлэлцэнэ

2021 оны 12 сарын 20

Нэр бүхий гишүүдийн маргаан үүсгэж цэц хандсан асуудалтай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын  27-нд буюу ирэх даваа гаригт хийхээр товлоод байна.

Arslan.mn

Тодруулбал, Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь  Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633419
0 эможи

keyboard_arrow_up