УДШ : Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас ₮1.3 тэрбумыг хувь тэнцүүлэн гаргуулж, Нийслэлийн ЗДТГ-т олгохоор шийдвэрлэсэн

2021 оны 12 сарын 20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал "Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2002 оны Эрүүгийн хуулийн 36.36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263.263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр хоёр жил хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.

Нийт биечлэн эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар олгож шийдвэрлэсэн. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлэх бөгөөд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ял оноолоо. 

  • Шүүгдэгч Б.Чулуудайг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,360,000 төгрөгөөр торгов.
  • Шүүгдэгч Д.Гантулгад гурван жилийн хугацаагаар хорих ял, нийтийн албанд томилогдох хугацааг таван жилээр хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилийн хугацаагаар тооцож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 
  • Шүүгдэгч Б.Мөнхтөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон
  • Шүүгдэгч Т.Гэрэлт-Одыг долоон сая төгрөгөөр торгох 
  • Шүүгдэгч Д.Жаргалсайханд 9,792,000 төгрөгөөр торгох
  • Шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2.7 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. 

Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1.3 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Нийслэлийн ЗДТГ-т олгохоор шийдвэрлэв" гэдгийг хэллээ. 

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 18 удаа хойшилсон

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа 

Arslan.mn

"Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шийдвэрлэсэн. Тус хэргийг анх 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан байна. Өнгөрсөн хугацаанд талуудын хүсэлтээр 18 удаа тус шүүх хуралдаан хойшилсон.

Ингээд 2021 оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийн хооронд хэргийн хянан хэлэлцээд шийдвэрээ гаргалаа" гэв. 

Эх сурвалж: mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
633417
4 эможи

irgen
2021-12-22 17:22
uldsen uriig ni henees avh yum bol 7,7 ter bumaar hohirood uldeh uu
Иргэн
2021-12-21 07:31
Чулуудай нь би цагаадсан гээд байсан. Ял авсан л юм байнашд. Хорих биш л болохоос. Амнаас нь гарч байгаа хий болгон худлаа гар бна. Аавыгаа бие, сэтгэлээр нь хохироосон хүн өөрөө мөртлөө хүн бүр рүү үсчиж дайрсан, ёстой ичсэн хүн хүн ална гэдэг шиг л гар бна лээ
ИРГЭН
2021-12-20 20:10
Шүүх АВИЛГА, албан тушаалтны хэргийг шударгаар шийдэж эхлэв.Шүүгч ТА гаргасан тангарагтаа үнэнч байгаад талархаж байна.Цаашдын ажилд амьжит хүсье ШҮҮГЧИД энэ хүн шиг шударга байгаасай .
irgen
2021-12-20 19:22
ymartaich ondor alban tushaaltand hariutslaga tootsdog boljee ashgui
Зочин
2021-12-20 18:43
за энэ ийм байж бусадыг нь адилхан барьж улс орон хохиролгүй болгоо.340 тэрбум Ундармаа.Сү Батболд.элбэгдорж гэээд
keyboard_arrow_up