ФОТО: Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2021 оны 11 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр буюу 11-р сарын 05-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна. Уг өдөрт зориулж өглөө 09.00 цагт Төрийн далбаа мандуулж, 10.00 цагт Төрийн Есөн хөлт цагаан туг цэнгүүллээ.

Харин морин цаг буюу 11.40 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон Чингис хаан одонт эрхмүүд өнөөдөр Их эзэн богд Чингис хааны хөшөөнд мэхийн хүндэтгэл илэрхийллээ.

Arslan.mn

Жил бүрийн Их эзэн Чингис хаан мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд "Чингис хаан" одон хүртсэн эрхмүүд Төр, засгийн удирдлагын хамтаар хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа бөгөөд маргааш эх орондоо залрах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632495
0 эможи

keyboard_arrow_up