“Х.Баттулгын Гашуунсухайт төмөр замын холбогдолтой 280 сая ам.долларын эрүүгийн хэргийг сэргээж, шалгуулна“
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2021.10.25) эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг 2012 оноос эхлэн хууль хяналтын байгууллага шалгаж байсан ч МУ-ын Ерөнхийлөгч болсноор эл хэрэг түдгэлзсэн. Түүнтэй холбоотой Тавантолгой Гашуунсухайт төмөр замын холбогдолтой 280 сая ам.долларын эрүүгийн хэргийг сэргээж, Сайншандын Аж үйлдвэрийн парк байгуулна гэж их хэмжээний мөнгө авсан асуудал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор олон сая ам.доллар оруулж ирсэн асуудал, Их майдер төсөл зэрэг асуудлаар шалгуулна.Аж үйлдвэрийн парк том том үйлдвэрлэл явуулах нэрээр баахан макет хийлгэж, их хэмжээний мөнгө авсан. Ард иргэдэд болоод төр улсыг хөгжүүлэхэд зарцуулах мөнгийг тэд хувьдаа завшиж байгааг таслан зогсоох хэрэгтэй. " гэв.