“Роснефть” ирэх сард 44 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлнэ
2021 оны 9 сарын 23
Шатахууны асуудлаар өнөөдөр Монголын тал ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудтай уулзжээ. Тус уулзалтад оролцсон "Петровис ойл" ХХК-ийн Ерөнхий захирал О.Содбилэг "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн 92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн 92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн 92 бензин авахаар боллоо." хэмээн мэдээллээ.
Тус уулзалтад Монголын талаас
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр,
- Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт,
- "Петровис ойл" ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг,
- "Магнай трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир,
- "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал" Ж.Мөнхнаран,
- "Содмонгол групп" ХХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирал Н.Ангар,
- "Тэс Петролиум" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар,
- "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат,
- "НИК" ХХК-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн,
- "Лекс Ойл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Индра,
- "Роснефть Монголия" ХХК-ийн гүйцэтгэх захирад Д.Ганбаатар,
- "Роснефть Монголия" ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар нар оролцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631194
0 эможи
Зочин
2021-10-02 21:55
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс