Р.Эмүжин: Ард түмнээсээ чи аль эрт татгалзсан шүү дээ, Л.Оюун-Эрдэнэ ээ

2021 оны 9 сарын 23

Arslan.mn

Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Ард түмнээсээ чи аль эрт татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Аль долдугаар сард сөхөрч туйлдсан эмч, сувилагчид руугаа дайрч байхдаа л чи ард түмнээсээ татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Улсын наадмаа хүртэл сэтгэлээ эзгүйрүүлэн өнжсөн байтлаа Хүй долоон худагт наадамдаж, бичлэгийг нь МҮОНТВ-д хүртэл хэдэн арван саяар заруулж байхдаа ч чи ард түмнээсээ татгалзсан байсан. Монголд бас өдий дайны наадмын бичлэг эвлүүлээд зарчих студи продакшн хэдэн зуугаараа шүү дээ. Үлгэн салган татвараа төлж, үүдний жижүүрээсээ эхлээд ажиллах хүчээ цөөлж байгаа үндэсний компаниудаа дарамтлан 5-300 сая төгрөг гаргуулж, Цахим үндэстэн шоуг хэдэн тэрбумаар хийж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан. Залуу, эрүүл, дархлаатай нь амьдарч, ахмад, суурь өвчтэй нь зайгаа тавьж өг гээд индэр дээрээс үйл хөдлөлөөрөө чангаас чанга хэлчихсэн гэдгээ мэдсэн үү? Эрүүл мэнд, нас шүдээрээ ялгаварлан гадуурхуулахыг хэн ч хүсэхгүй. Өрхийн эмнэлгийнхэн чинь өчнөөн өр тавиад гэрээр эм эмчилгээ залгуулах гээд ядарч явахад тэрбум тэрбумаар шоудаж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан байсан. Муулаад байсан М.Энхболддоо тал зассан, урагшаа л зүтгэх ёстой байтал арагшаа ухарсан. Нам гэдэг хүлээсийг зад татаж, фракц гэдэг гинжийг байхгүй болгоно гэж горьдсон, харин ч бүр жижигхээн хүрээнд чирээд оруулчихна гэж санаагүй. Хаалгыг чинь сахьдаг хэдхэн ах дүү, танил талынхаа хүрээнд хамаад оруулчихсан шүү дээ, халааснаас нь чөдөрлөсөн. Энэ улсын хөгжлийг 10 жилээр ухрааж, нүүрсээ экспортлох бүх боломжийг нь хаасан Х.Баттулгыг зөвлөхөөр авч байхдаа л чи ард түмнээ мартсан байсан. Одоо урд хөршийнхөнд Монголын нүүрс үнс, Оросын нүүрс од болчихоод байгаа нь үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол урдаас ч, хойноос ч даахынхаа хэрээр шатахуун зөөх байсан тэр бүх боломж үгүй болсон шүү дээ. Энэ мэтийн хөгжлийн боломжийг хулгайлсан хувиа хичээгчээс салах гэж бараг улсаараа, улаан, хөх намтайгаа яаж зүтгэлээ, үүнийг чи бас л огоорсон. Тавдугаар сард шатахуун тасалдах тухай "Роснефть"-ээс мэдэгдэж байхад танай ГХ-ны сайд зургадугаар сард ОХУ-д ажиллаж явсан байтлаа С.Лавровтой ямар ч яриа хэлэлцээр өрнүүлээгүй. Үүнийг чинь тэгээд төрийн ажлын уялдаа холбоо гэдэг юм уу? Төр удирдана гэдэг чинь сүмээс хоол цай, хонох газар горьдож ирдэг сульдсан нэгний өмнө сураггүй чалчихаас их өөр юм л даа. Нийслэлд төсвөө захиран зарцуулах эрх өгч, 140 тэрбумын гэрээнд Сумъяабазар та хоёр гарын үсэг зуран тэврэлдэж байхдаа энэ хүнийхээ хувийн банкыг цаагуураа дэмжиж буйгаа чи мэдэж л байсан, харин ард түмэн ард нь ажилгүй, орлогогүй, арга ядан хоног өнгөрөөж байгааг ойлгохыг хүсээгүй. Чи үе үе л ямар нэгэн юмыг, хэн нэгнийг зарлана гэж сүрдүүлдэг. Сүрдүүлэг амсаж өссөн хүүхдийн зан байж магадгүй. Эмч сувилагчдын суултыг зохион байгуулсан хэн нэгнийг, шатахуунаар боож байгаа 3-9 үсэгтэй компанийг зарлана л гэдэг. Бид таавар бөглөж амьдрах гээгүй, ямар их улстөржүүлж сураа вэ, сүүдэр чинь хүртэл улстөржиж хөдлөөд, түүнээсээ айгаад явдаг юм биш биз дээ. Улс төрөөс өөр ямар ч шалтгаан олж харахыг хүсэхгүй байна гэхээр хэтэрхий залуудаа сохорчээ, солио гажуу солбиулж гишгээд байна. Чамайг 2.0 тэрбумаар хөшөө барьж, хөлд тээглэлээ гээд нурааж байхад хүүхдүүд цэцэрлэггүй хэвээрээ л үлдсэн. Нүдээ нээ дээ, шатахуунд дугаарлаж, эмнэлэгт амь тавьж байгаа ард олон чиний үнэн байх учиртай юм. Эргүүлээд бодоод үзээрэй, энэ хүртэл чи дээшээ явсан, нутгийн ахынхаа итгэлийг олж нүдэн дээр өнгө орсон. Гэхдээ эргэж хараагүй. Эргэж харсан бол ард чинь ард түмэн хаягдсан байсан юм. Нөгөө л байсан газартаа, нөгөө л асуудлуудтайгаа үлдсэн байсан. Чиний мартсан үнэн, чамд хаягдсан ард түмэн. Чи өнгө орсон, бид өнгө уруудсан. Чамаас брэнд үнэртэж, биднээс бэтгэрэл ханх тавьсан даа. Одоо Ардын намтайгаа хамт ард түмэнд арчуулах гээгүй бол эртхэн энэ төрд зай бол доо. Эвгүй шүү. Энэ хүртэл тэссэн эрчлээс задарвал хэн ч торгоож дийлэхгүй, тогтоож хүчрэхгүй, тоглоомоор хуурахгүй. Ардын нам ингээд унах ёстой бол алуур нь чи өөрөө болох учиртай байжээ гэж адаг сүүлд нь хэлмээргүй байна. Залуу үеийнхэнд залуур атгуулах гэж хичээн зүтгэсэн, хүлээж тэвчсэн, итгэж хүлээсэн түмэн олны итгэл, сэтгэл нугараагүй, хугараагүй байгаа дээр шийдвэрээ гарга, ширээ эргэж олдоно, шинэ үеийнхний итгэл харин эргэж ирэхгүй. Чи залуу байна, чин үнэнтэй амьдарч сурах боломжоо өөртөө үлдээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
631170
23 эможи

хад
2021-10-08 18:30
Оюука урагшаа
Зочин
2021-10-02 21:56
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зол
2021-09-28 11:26
Сэгсийсэн тэнэг авгай
Буриад зон
2021-09-28 11:24
Эмүжин чи боль үзгээрээ сараач хэзээ ийм улс төрчийн баг сонирхогч ө***** вэ ЕС сайн ажиллаж бна
Ш
2021-09-25 12:59
Албан тушаал л хэрэгтэй болохоос ард түмэн хамаагүй ш дээ
Зочин
2021-09-25 08:32
Яг үнэн шүү
Иргэн
2021-09-24 18:27
Энэ балай авгай нэг л их хүн доромжилж шүүмжилсэн хүн өөрөө ер нь юү хийж гийгүүлсэн юм өөрийнх нь амвдрал ер нь ямар юм болоо сураг сонсохнээ яргайтын лагерын тэр хавьд ах нь гэлүү дүү ньч гэлүү хэцүүхэн хэдэн хүмүүс байдаг гэсэн тэр хэдийгээ эхэлж цэгцлээд дараа нь хүн муулж баймаар нэг л их хүн муулсан өөгүй цэвэр цэцэн амьтан кк
irgen
2021-09-24 13:01
sanal neg baina
Мөнхзул
2021-09-24 09:12
Энэ хүүхний хийсэн юмыг мэдэхгүй л юм бна . Хүн шүүмжлэх ажлаа хийхдээ бас ёс зүйтэй баймаар .
Мөнхзул
2021-09-24 09:07
Энэ хүүхэн хүн шүүмжлэхээс өөр юу хийдэг юм бол тэгээд тэр хүний хэлж бгаа нь ямар муухай сэтгэл өвдтөл хэлдэг юм вэ ? Юу гэнэ үү , хүнийг хоосон нойтоноор нь дуудаад Энэ яавч олигтой хүн бишээ .
Обна
2021-09-24 08:31
Даахгүй нохой булуу хураана гэж Чадахгүй ажил гэж бас байх юмаа Манай хүн жижүүрийг бол ёстой хийсэн шиг хийдэг хүн оюунаа одоо чадах ажилаа хий Монголын төр тоглоом биш шүү одоо хангаттай
Зочин
2021-09-23 23:07
Оюулзганыг үнэнээр нь бичиж
Irgen
2021-09-23 16:59
Ard tumend songoson, zugeer sain, muu yu hoihiig ni har, uursduu songochihood olon doloon yum hutsah demii
Зочин
2021-09-23 12:45
sanal neg baina.
Сонгуулийн хар гайгаа чирээд засаг далдар
2021-09-23 12:15
далдар
Зочин
2021-09-23 12:15
Aimar bichih ymaa nudend haragdaad l
ХҮЛЭГ.
2021-09-23 11:09
БҮРГЭД ӨӨДӨӨ ЗАНТАЙ ,ТАХИА ЧАЛЧАА ЗАНТАЙ.
keyboard_arrow_up