Б.Жаргалсайхан: СБД-ийн Тамгын газарт халдвар илэрч, бүхэлдээ хөл хорионд ороод байна Хотын дарга аа
Сүхбаатар дүүрэг удирдлагагүй болсон гэх агуулга бүхий мэдээлэл сошиал орчинд тархаад буй.
Энэ талаар “Буян”-гийн Б.Жаргалсайхан цахим хуудаснаа "Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэр бүлийнхээ хүнд хутгалуулан зургаан сар гадаадад эмчилгээнд байж байгаад ирсэн. Түүнийг ирэнгүүт тус дүүрэгтэй холбоотой ажил төрөл хөдлөх шинжтэй болоод байсан юм. Онц байдал тогтоосон энэ цаг үед Засаг дарга Х.Болормаа амралтын өдрүүдэд Тамгын газрын ажилтнуудаа дагуулан салхинд гарсан байна. Энэ эх захгүй архидалт хор уршигаа өгч тус дүүргийн 6-8 хүнд Коронавирусийн халдвар илэрч Сүхбаатар дүүргийн Тамгын газар бүхэлдээ хөл хорио, ажиглалтанд ороод байна. Ийм хариуцлагатай үед архидах нь хэр зохистой вэ. Ийм албан тушаалтантай ямар хариуцлага тооцох ёстой вэ Хотын дарга Д.Сумъяабазар аа..." гэжээ.