Ж.Сандагсүрэн: “Хангарьд” ордны үнэлгээг өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр тогтсон

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ны дотор Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргалаа.

Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр " Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүнэ.

Яармагийн шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. 

Хангарьд ордон бол нийслэлийн өмч учир хэрхэх шийдвэрийг НИТХ-аас гаргана. Өнгөрсөн жил дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Энэ жил яаж тогтохыг тодорхой хэлж мэдэхгүй байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630752
0 эможи

keyboard_arrow_up