МАН-ын нарийн бичгээр ажиллаж байсан Ц.Бат-Энх Боксын холбооны дэд Ерөнхийлөгчөөр томилогдлоо
2021 оны 9 сарын 07
Монголын Боксын холбооны бага хурал энэ сарын 05-нд болж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. тэгвэл МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энхийг тус холбооны Дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Өнөөдрийн байдлаар тус холбоо нийт таван нарийн бичгийн даргатай болоод байгаа билээ.
Ц.Бат-Энхийн хувьд Ковидын үед тусгаарлагдаагүй, дэглэм дур мэдэн зөрчсөн хэмээн МАН-ын нарийн бичгийн дарга хэмээх үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Тэгвэл тэрээр одоо давхар "Эрдэнэт" үйлдвэрийн нийгмийн асуудал хариуцсан орлогч захиралын албыг хашиж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630716
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс