ТАЛАРХАЛ : Төрөөд 20 хонож буй эмэгтэйн гомдолыг ШУУРХАЙ барагдуулжээ
Төрөөд 20 хонож буй нярай хүүхэдтэй эмэгтэйн машиныг хааж зогссон этгээд ёс бус бүдүүлэг авир гарган, улмаар асуудал хүндрэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст ханджээ. Уг эмэгтэй нярай хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд яаралтай ажилтай явж байсан боловч машиныг нь таглаж тавьсан этгээд удаан хүлээлгэсний эцэст элдвээр доромжилж, ёс зүйгүй хандан дайрчээ.
Тйимээс тус цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн хошууч Х.Мөнхзаяа дээрх хохирогч эмэгтэйн гомдолыг шуурхай шийдвэрлэж өгчээ. Ерөнхий жижүүр Х.Мөнзаяа хохирогч эмэгтэйд хандан "Ковид-19 халдвар их байгаа учраас та нялх хүүхэдтэй юм чинь машинаасаа буугаад хэрэггүй" гээд буруутай этгээдэд зохих хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авч, гомдолыг нь чирэгдэлгүй шуурхай барагдуулж өгсөнд нярай хүүхэдтэй эмэгтэй талархаснаа цагдаагийн байгууллагад илэрхийлжээ.
Энэ мэт ард, иргэдийн амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй, шуурхай ажиллаж буй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүсье.