УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ХРИСТИЙН СҮМИЙГ олноор нь барихад ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ байгаа гэв үү
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайханы хийж буй үйлдэлтэй холбоотой гомдолууд манай редакцид ирсэн юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сонгогдсоноосоо хойш Завхан аймагт дорвитой ажил хийгээгүй мөртлөө хэд хэдэн Христийн сүмүүдийг шинээр барихад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн нутгийн ард иргэд нь гомдолтой байгаа аж. Учир нь Хутагт, хувилгаадын нутаг гэдгээрээ алдаршсан Завхан аймгийн ариун тагшин гэгдэх газруудад томоохон Христийн сүмүүд богино хугацаанд сүндэрлэн босчээ. Нутгийн ард иргэдийн ярьж буйгаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Христийн соёл, номлолыг Завхан аймагт түгээн дэлгэрүүлэх үүрэг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Үүнийг гэрчлэх хэд хэдэн баримт, үйлдлүүд байгаа хэмээн нутгийн ард, иргэдээс хэллээ.
Одоогоор эхнээсээ ашиглалтанд орсон Христийн сүмүүд нь Завхан аймгийн ард иргэд рүү ухуулга, нөлөөллийн ажлаа хийгээд эхэлсэн аж.
УИХ-ын эрхэм гишүүн өөрийн амалсан үндсэн ажлаа хийлгүй шашин номын түгээн дэлгэрүүлэх ажил руу гол анхаарлаа хандуулан хөхүүлэн дэмжиж буйд ард иргэд шүүмжлэлтэй байгаа аж.