Э.Эрдэнэжамъян “Эрдэнэс Метан”-ны захирал болох уу
Албан тушаалын тохироон дээр МАН, МАХН-ын нэгдэл тогтож байгааг өчигдрийн МАН-ын Бага хурлын шийдвэр харуулав. МАН-ын удирдлагууд МАХН-ыг нэгтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваагаагүйн төлбөрөө өчигдөр өгч, Н.Энхбаярын хүүг СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо.
МАН-ын Бага хуралд МАХН-аас найман хүнийг оруулсан. Түүнчлэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Тулгыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилоод байгаа. Тэгвэл нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъян “Эрдэнэс Метан” компанийн захирлаар очихоор яригдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.
МАХН-ын хувьд МАН-нд том хүч өгсөн учраас намын гишүүдийн хувьд нь эрх тэгш бялуу хүртэх нь зүйн хэрэг хэмээн үзэж буй аж.