С.ЖАВХЛАН : СХД-ийн нөхөн сонгуульд НЭР ДЭВШИХГҮЙ, уран бүтээлээ хийнэ
Өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнд соёлын биет бус өвийг дэмжин ажиллах талаар хамтран ажиллах санал их ирж байгаа гэнэ.
Тэрээр энэ удаагийн мэдэгдлээрээ Ардчилсан намаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, цаашид уран бүтээлээ туурвихаар болсон гэлээ. Ирэх долоо хоногт Дундговь аймгийн дууны зураг авалтанд явахаар төлөвлөж байгаагаа хэллээ.
Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөё. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье гэв.