Р.ЭРДЭНЭБҮРЭН: АН-ын лидерүүд 60 настай ч МАН-ын 30-тай залуусаас юм юмаараа “ИЛҮҮ“

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд Үндэсний бодлогын хорооны хурлаараа УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл нарыг нэр дэвшүүлэх болсон талаараа танилцууллаа. 

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: 

“Бид УИХ-д сөрөг хүчний дуу хоолойг хамгийн хүчтэй гаргаж чадах хүнийг нэр дэвшүүлэхээр болсон. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлж байна.

Манай нэр дэвшигчидтэй холбоотой хөгшин, залуу гэдэг шүүмжлэл гарч байна. Үүнийг бид буруу үзэж байгаа. Нам бол улс төрийн үзэл бодлоороо нэгддэг байгууллага. 

Хоёрдугаарт, манай намын лидерүүд болох Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарыг та бүхэн мэдэх байх. Биологийн нас нь 60-тай ч МАН-ын 30-тай залуусын дэргэд сэтгэлгээ, бие физиологийн хувьд илүү. Би саяхан сайд асан С.Баярцогттой уулзсан. Бие хаа нь 25-тай хүнээс илүү нөхөр гүйж явна билээ. Тиймээс нас ярих асуудалд АН оролцоод байх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
630496
1 эможи

Лхагва очир
2021-09-03 10:15
Үр хүүхэдтэйгээ хамт хулгай луйварын хэрэгт холбогдаж байгаа нөхдүүдийг бодвол биднээс хамгийн багахулгайлсан нэр арай цэвэр гээ үзээд дэвшүүлж байгаа байх. Тэгэхээр ан ыхан мөн аюултай хулгайч нар байгаа юмдаа. Хамгийн гайгүй нь энн хоёр гээд боддоо
Зочин
2021-09-03 08:17
Суугаарай ч дагуулахгүй л дээ
Zzochin
2021-09-03 07:04
Zaluu hunee songoochee hulgaich
Зочин
2021-09-02 22:55
ТИЙМ ИЛҮҮ АВИЛГА ХУЛГАЙ ХУУЛЬ ЗАВХРУУЛАХ ААРАА ИЛҮҮ ХАРИН БИОЛОГЫН ЧАДАВХИЙГ САЛГАЛДАГААР НЬ ҮНЭЛЭВ ҮҮ
Баярсайхан
2021-09-02 21:43
Зөвөө Батүүл ,Гарамгайбаатарыг дэвшүүлдэг нь ингэж АН -нам бүр мөсөн булшлагдах хэрэгтэй . Одоо Үүл мүүл гэсэн гаруудтайгаа зууралдвал 2024 онд дахиад ялагдана
иргэд олон түмэн,
2021-09-02 17:49
Юм юмаараа илүү нь ч юу юм бэ?харин шүүх хурлыг мөн ч олон удаа хойшлуулаж ял завшиж хугацаа хожиж байгаагаараа бол харин ч хамгаас илүү нь үнэн байх шүү?
keyboard_arrow_up