Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ“ тавьжээ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөнө гэх шуум өчигдөр орой гэнэт л түгэв. Үүгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэнтэй ч хамтрахад бэлэн гэдгээ тодхон харуулав. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хажуудаа авахад ард түмэн нэг их гайхсангүй. Учир нь гадарлаж байсан хэрэг. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг угаасаа л гар гараасаа барилцдагыг сайн мэдэх учир...
Харин намын нөхөд нь шооконд орсон гэхэд хилсдэхгүй биз.
Эх сурвалжуудын мэдээллэснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ажиллах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавьжээ. Харин Х.Баттулгын зөвшөөрсөн гол учир нь төмөр замын асуудал байж магадгүй. Үүнээс өөр дэвшүүлж болохуйц нэг таамаг нь Х.Баттулгыг гадаад харилцааны асуудлаар ялангуяа мөнхийн хөрш гэгддэг ОХУ, БНХАУ-тай харилцах асуудалд зөвшилцөх боломжтой гэж үзэж санал тавьсан байх магадлалтай.