Х.Нямбаатар: Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэхийг шаардсан

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Төрийн ордонд  өнөөдөр /2021.08.09/ Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон. 

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлт гаргууллаа. 2021 оны гуравдугаар сард томилогдон таван сар гаруй хугацаанд ажиллаад  шинжээчид өнөөдөр дүгнэлтээ ирүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүйг дурдсан байна. 

Оюутолгойн гүний уурхай хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг ирүүлж байсан. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон  нь ямар нэгэн геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэсэн байна.

"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал нартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр уулзалт зохион байгууллаа. "Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-гийн хүсч буйгаар ТЭЗҮ батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгааг бодолцож том жижиг, хувьцаа эзэмшдэг эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлээч ээ" гэдэг шаардлага тавьсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629623
0 эможи

Ганаа
2021-08-10 16:43
Сайн байна дэмжиж байна
Зочин
2021-08-10 11:43
далд уурхайг зөөгөөд дууссн байхоо
keyboard_arrow_up