Долоо дахь удаагийн Өршөөлийн хуулийг УИХ баталлаа

2021 оны 7 сарын 03

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн гэв. Тус Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ, хуралдаан даргалагчаас анхны хэлэлцүүлгийн үеэр гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хэлэлцэн, зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

Arslan.mn

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 49 гишүүн дэмжснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв. 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан тоон мэдээг Улсын Их Хурлын дарга дурдав.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнэлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл гэв. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн болохыг Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан КОВИД-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан гэв.

Хорих анги, байгууллагуудад олон хүн байх нь КОВИД-19 цар тахал тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна. ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт гаргасан байна. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгааг онцоллоо.

 

Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан.

Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Тус Байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах солих санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргажээ. Эл саналыг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Б.Энх-Амгалан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад 49 гишүүн дэмжснээр баталсан юм.

Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Энх-Амгалан гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.4 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 75 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
7
confuse an post
3
angry an post
3
628515
24 эможи

агий
2021-07-05 14:30
55 наснаас дээшхи эмэгтэй 60 наснаас дээшхи эрэгтэй Хүүхэдүүдийг шууд л өршөөх хэрэгтэй шүү
Хишигбаяр
2021-07-05 12:24
Жолооний эрхээ нэг удаа сэргээж өгөөч амидрал үнэхээр хэцүү байн шүү ганц хоолоо олж иддэг такси үйлчилгээнд явдаг болхоор эрх байхгүй нам зогсчоод байна осол аваар хийгээгүй эрхээ хасуулсан хүмүүсийхээ эрхийг сэргээж өгөөч торгуул тэглэн гэдэг үнэн үү
Амин эрдэнэ
2021-07-05 09:06
Жолооны эрх яана гэсэн үг вэ
Гантулга
2021-07-05 00:16
Хүн хүчиндэж бэлгийн гаж урсаглаа хангсан хэдн гаж донтогуудл сулагдхандээ тэнд чинь талхний мөнгө хулгаалаад 5 жил авсан аавийн хүүхэд олон бгашдээ
arka
2021-07-04 23:47
Мельс Ерсерик Анх удаа гэж ерөөсөө тодотгож хэлээгүй шүү хө, 2002 оны хуулийн заалт, 2015оны хуулийн зүйл заалт гэж тусад нь оруулаад тэндээсээ дан эхний зүйл хэсгийг оруулсан, 1дэх заалтаар нь хэдэн ч удаа хэрэгт холбогдсон бсан өршөөлд ороод, 2,3дах хэсэг нь анхных бсан ч орохгүй бгаад гайхаж бас эсэргүүцэж бна.
ЭРДЭНЭЦОГИ
2021-07-04 20:36
жолоочын торгууль яасан вэ? торгууль тэглэхгүй юм уу
Зочин
2021-07-04 20:17
Torguuli teglegdeegvi l bnshdee
Зочин
2021-07-04 20:16
Torguulia tegleechee
Хүрэлбаатар
2021-07-04 20:07
Жолооны эрх сэргэсэнүү
Дархансайхан
2021-07-04 19:32
Торгууль чөлөөлөгдөөгүй л байгаа юм бишүү ...
Зочин
2021-07-04 19:02
100hybi sullaarai
Ббббөө
2021-07-04 18:54
Хууль нь 07.06аас хэрэгжинэ гэсэн үнэн юм болов уу
Ц.Нямгэрэл
2021-07-04 17:28
энэ тэгээд хурдан гаргаад хурдан шийдчихгүйм байхдаа залуучууда бас гаргах хэрэгтэй шдэ ард нь энхнэр хүүхэдүүдтэй хүмүүс олон бга шдэ бас эмэгтэйчүүдэ ч гэсэн ард нь үр хүүхдүүд нь хүлээж л бга шдэ
Nyambaatar
2021-07-04 16:12
Saidaa araichde gem zemgui olon zaluus helmegdej bnshde manai shuuh yamar zavaan bile hunee ch zov shuuj chadahgui shoronjuulj bnshde olon ger bul ur huuhed aav ah eejiige huleej davhar yal edlej zovj baigaa shde 100 jil hamgiin suuliin orshool gee bizde ard tumende hurteeltei olihgtoihon huuli gargaad orshooh heregteishde yu unah gd bn yug aldah gd bn ali sain saihan gemgui zaluus tend bn aldsan ni ch bn 16han huvi orhsool bish gesgeel bn tor irgedee orshoodogguin bol shuuh zasaglalaa zasaj oorchilooch huulia ch medehgui shuugch bn huni amidraliig hunii ugeer l alj bnshde
bolormaa
2021-07-04 15:24
joloonii erh sergesen uu. torguuli yu bolcon be
haha
2021-07-04 15:19
hulgai deersem hiisen hun urshuuld hamaragdku gnu hund ali huchin hiisenees door zuil ym gju gaihchlaa bn
Зочин
2021-07-04 15:17
Эрхийг бүхэлтэй гараагүй осол зөрчил гаргаагүйгээр нь сэргээж болохгүй юм уу? Эсвэл хугацаа заасан болиод бүгдийг нь сэргээгээч
Зочин
2021-07-04 15:15
Жолооны эрхээ хугацаа заахгүй сэргээгээд өгөөч. Айраг, иссэн үзэмний шүүс ууснаас болоод амь амьдралаа залгуулдаг эрхээ хасуулчихлаа.
Зочин
2021-07-04 14:35
torguli tegleh yaasan bee
ganaa
2021-07-04 13:49
Orshooloo oligtoihon vzvvleech ta nar hendee zoriulsan huuli gargaad bgay
Зочин
2021-07-04 11:12
jolooni erx sergeex xeregtei shvv de ydarsan irged chnixetsvvdlee
irgen
2021-07-04 10:39
joloochin torguulia tegleh yaasn be.tgeleh heregteishde
Зочин
2021-07-04 09:37
Жолооны эрх сэрэгсэн юм уу
Dashzeweg
2021-07-04 09:13
Joloonii erx sergex ym boluu yah yum bol
Зочин
2021-07-04 08:42
Joloonii erh sergen gsen vgvvv
Зочин
2021-07-04 02:49
Нямка чангалсан байна
Иргэн
2021-07-03 11:55
Юу гэж ойлгох вэ Нөгөө Нямдоржийн яриад байсан Өршөөлгүй шахуу хууль Өршөөлтөй сайн болсон бол баярлалаа 50.60 % өршөөж ШОРОНГОО бага боловч чөлөөллөвёл маш сайн байна Өршөөлгүй Өршөөл зассан бол сайн хэрэг
Дэлгэрмаа
2021-07-03 10:54
Үннүү
Дэлгэрмаа
2021-07-03 10:53
Үнэнүү
keyboard_arrow_up