МАХН-ын үйл ажиллагааг зогсоож, улсын бүртгэлээс хаслаа
2021 оны 5 сарын 28
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болжээ.
Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт Намаас/МАХН/ Монгол Ардын Намтай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцээд тус намын 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хүлээн авчээ.
Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хассан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627347
1 эможи
Зочин
2021-05-30 22:30
Энхбаярын хувийн нам юм чинь зөв болсон байх
Зочин
2021-05-30 10:11
Үүл нийлбэл бороо Монгол нийлбэл цэрэг гэдэг хэлц үг байдаг юм шүү Юуг нь буруутгахав
Зочин
2021-05-29 22:16
Баба Ягаг Энхбаяртай гэрлүүлбэл жинхэнэ юунд ч үл дийлдэх хүчирхэг гэр бүл гарна даа.
Иргэн
2021-05-29 22:14
Баба Ягаг Энхбаяртай гэрлүүлбэл жинхэнэ юунд ч даоагдах
Засуул
2021-05-29 16:38
Одоо МАН ын үйл ажиллагааг зогсоож улсын бүртгэлээс монголчуудын ой санамжнаас хасах л үлдлээ.
Зочин
2021-05-29 08:12
Одоо Н Энхбаярын улс төрийн эрхийг хасаж монгол нутгаас зайлуулбал таарна!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс