УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан зөвшөөрөлгүй 18 давхар барилга бариулж байна гэв
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн МАН-ын хоёр давхар байрыг нураан оронд нь 16 давхар барилга бариулж байгаа билээ. Тэгвэл тус барилгаас өнгөрсөн бямба гарагт хүн унаж бэртсэн хэрэг гарсан юм. Улмаар уг хэргийг нуун дарагдуулж, барилгын ажлаа чимээгүй үргэлжлүүлэн хийсээр байгаа талаар "Шар бар" ХХК-ийн харьяа "Ар зайсан" эмнэлгийг үүсгэн байгуулагч, зохиолч, сэтгүүлч Д.Жамъян хэвлэлүүдэд яриа өгсөн.
Э.Бат-Амгалан гишүүний бариулж буй тус барилга одоо найм дахь давхар дээрээ явж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй, олон барилгын хаалгыг дарж хүчээр барилгын ажлыг эхлүүлсэн хэмээн сэтгүүлч Д.Жамьяан хэлсэн байдаг.
Э.Бат-Амгалан гишүүний хувьд өмнө нь чуулганаар өөрийгөө Баянзүрх дүүргийн 26-р хорооноос сонгогсдсон, хороондоо санаа тавьж ажилладаг хэмээн худлаа хэлж шүүмжлүүлж байсан талтай.
Ямартай ч олон жил нам дагасан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэд, сонгочиддоо амласан ажлаа хийхийн оронд намынхаа барилгыг шинээр бариулж, өөрийн хувь бизнесээ өргөжүүлж яваа хэмээн эх сурвалжууд хэлж байв.