Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн байнгын хороо зарчмаа баримтлан ажиллаж байгаа
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-ы 2021 дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн дугаарт зарим УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлаар ярилцлага өгчээ.Тэрбээр сэтгүүлч О.Ариунаагийн “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын талаар гаргасан гомдлыг Ёс зүйн байнгын хороо шалгаж байгаа юу” гэсэн асуултад “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын Их Хурал хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд бол иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдвэрлэх боломжгүй” хэмээн өгүүлжээ.