МАНАЙ ХОЁР “ТУУЧИЙ”-1
Оффшор уг нь муу зүйл биш. Байх ёстой учраас байдаг. Гэхдээ цэвэр бизнест хамаатай. Бизнес гэдэг ашгийн төлөө учраас ийм татваргүй бүсүүд аль ч улсын ямар ч бизнесмэнийн анхаарлыг татдаг. Харин манай бизнесмэнүүд голдуу улс төрд орж, “улстөрч” болцгоодог. Аль эсвэл насаараа бизнес эрхлээгүй атал оффшортой харилцчихсан байдаг. Ухахаар ямар нэг бизнес гараад л ирдэг. Нөгөө талаас оффшор бүсэд зөвхөн цэвэр мөнгөө эргэлдүүлэх, байршуулах, түүгээрээ бизнес хийхийг Монгол Улсын хууль тогтоомж зөвшөөрдөг.
Харамсалтай нь “оффшор” гэдэг үг сонссон Манай хоёр эрхмүүд маань энэ талаар ямар нэг тайлбар хийж чаддаггүй. Сүүлийн үед манай оффшорчноо “туучий” гэдэг болоод байна. Төрийн өндөр дээд албан тушаал хашдаг хоёр ч туучий, тэдэнтэй холбоотой ноцтой баримтууд ил боллоо. Тэр хоёр туучий бол Х.Баттулга, Сү.Батболд нар юм. Хэвлэлүүд мэдээлж, эх сурвалжууд баримт дэлгээд ч хоёр туучий нэг нь тас гүрийж, нөгөөх нь мэлзсээр өнөөг хүрлээ. Тиймээс дээрх туучийнуудын мэдээллийг хосоор нь зэрэгцүүлэн хүргэж байна.
Эх сурвалж: 24TSAG.MN
|