Х.Баттулга, Сү.Батболд нар иргэдэд НЭГ сая төгрөг тараах уу
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдэд "Нэг сая" төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-д өргөх барисан ч хэд хэдэн удаа буцаагдсан. Учир нь улс орны эдийн засгийн хүнд үед шууд иргэддээ нэг сая төгрөг тараах ямар ч чадамжгүй хүнд байгаа хэмээн үзжээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын оффшор дахь 4 орчим их наяд төгрөгийг Монголд оруулж ирэн иргэддээ нэг сая төгрөг тараах уриалга цахим орчинд өрнөөд буй. Дээрх эрхэмүүд Монголын төрд 20 гаруй жил ажиллахдаа өөрийн гэсэн хувьцаа эзэмшдэг олон компанитай болж, гадаадад оффшорт хэдэн сая доллараар яригдах үл хөдлөх хөрөнгө, оффшор дахь компаниуд нь хүртэл баримттайгаа илэрсэн.
Харин одоо цар тахлын үед ядарсан иргэддээ оффшор дахь мөнгөнөөсөө нэг сая төгрөгийг хэзээ тараахыг л хүлээх үлдээд байна.
Цаашлаад тэдний энэ хууль бус хөрөнгийн эх үүсвэрийн асуудал ч яригдах ёстой. Тиймээс хоёр хар хэрээний үлгэрээр бие биеэ ухаж буй Х.Баттулга, Сү.Батболд хоёрыг Монголын хуулиар хамтад нь шүүх ганц зам үлдээд байна. Ер нь тэгээд тэдний нуусан хөрөнгийг оруулж ирээд түүгээр нь улс орны хөгжилтэй холбоотой, тулгарсан бусад олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Дор хаяад л Х.Баттулгын засгаас нэхээд байгаа иргэн бүрт өгөх сая төгрөгөө тарааж болно. Тиймээс Х.Баттулга, Сү.Батболд хоёрыг хамтад нь шалгуулах шаардлага үүсч байна. Энэ эрхмүүд Монгол Улсынхаа хуулиар хар, цагаанаа ялгуулах учиртай. Ийм санаачлага ч нэр бүхий иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гарч, эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандаж буй ажээ.