Х.Баттулга, Сү.Батболд нарт хариуцлага тооцож, оффшор бүсэд дэх мөнгөөр нь эмч нарын цалинг нэмье!!!
Энхийн дайн гэж хэлж болох коронавурсийн энэ цаг үед үр хүүхдүүдээ айлд орхиод, эр нөхөр, эсвэл эхнэрээ эрсдэлд оруулаад фронтын тэргүүн шугаманд тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчид, сувилагч нарын цалин дэндүү бага байгааг салбар төдийгүй олон нийт шүүмжлээд буй. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд мөнгө угааж, сардаа 4-6 сая төгрөгийн цалин авдаг, шударга ажиллаж байна гэгддэг шүүгч, хуулийн байгуулынхан авилга авч байгаа нь хэр шударга вэ. Харин энэ мөнгийг өдөр шөнөгүй ард нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж буй эмнэлгийн салбарын 56 мянган эмч, ажилчдад өгвөл илүү шударга болох нь.
Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёртой холбоотой оффшорын хэргийг зүрхлээд шалгачих аавын хүү Монголын хууль, хяналтын байгууллагаас одоогоор байхгүй байна.
Х.Баттулга, Сү.Батболд хоёрт ижил төстэй олон зүйл бий. Тэд Монголын толгой баячууд, бизнесменүүд. Монголын төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж явсан, хашиж байгаа. 2016, 2017 оноос хоёулангийнх нь оффшор хөрөнгө, дансны сүлжээ ил болсон байдаг. Хамгийн гол нь нөгөө талд нь хууль хяналтын нүд чихнээс холуур өнгөрөмгүй баримт материалууд нэгэнт ил болсон. Манай хуулийнхан аанай л таг чиг... Тэдний оффшорын баримтууд олон нийтэд ил болсоор байгаа билээ.
Тодруулбал, Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүний хувьд бас л албан ажлаар аялахдаа ашиглах ёстой дипломат паспортыг ашиглан Сингапурт аж ахуйн нэгжтэй холбоотой бүртгэл хийлгэж байсан нь ч ил болсон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий компаниудаар оффшор бүсэд 3.1 их наяд төгрөгийн бүртгэлтэй байсныг мэдээлээд буй.
Харин Сү.Батболдын хамаарал бүхий компаниудын нэр дээр бүртгэлтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө нь гэхэд 57.1 сая ам.доллар буюу Монгол мөнгөөр 162 тэрбум 735сая төгрөг болох юм.
Товчхондоо Сү.Батболдын 162 тэрбум 735сая төгрөг дээр Х.Баттулгын 3 их наяд 135 тэрбумтай нэмж, нийт эмч, ажилчдад хувааж өгвөл нэг эмчид 58 сая 875 мянган төгрөг ноогдох юм..
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёрт хуулийн хариуцлага тооцож, оффшор бүсэд байршсан олон арван их наяд төгрөгийг ядарсан эмч нартаа өгч, тэдний ариун үйлсийг дэмжмээр байна...