Япон улсын элчин сайд МАН-ын дарга М.Энхболдтой уулзлаа

2014 оны 7 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  нар Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон Япон улс Монгол улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.

 

Хэдийгээр хоёр улсын төр засгийн хүрээнд “Хамтарсан мэдэгдэл” гаргасан боловч улстөрийн сөрөг хүчний хувьд МАН-ын удирдлагуудтай дээрх сэдвээр яриа өрнүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Японы элчин сайдын яамны зүгээс илэрхийлж, МАН-ын дарга М.Энхболдод оройн зоог барих урилга хүргүүлжээ.

2014 оны 07 сарын 23-ны үдэш Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Такэнори Шимизү, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмаса нар Монгол Ардын Намын дарга М.Энхболдтой оройн зоог барьжээ.

 Уг арга хэмжээний үеэр Япон Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр үзэглэсэн “Хамтарсан мэдэгдэл”-ийн тухай болоод Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлын талаар ярилцаж, санал  бодлоо солилцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6248
0 эможи
keyboard_arrow_up