Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу
Монголын улс төрчийн оффшор бүс дэхь хөрөнгөтэй холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл өчигдөр телевизүүдээр цацагдлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруулын хөтлөн олон нийтэд хүргэсэн “Ард түмний нэрийн өмнөөс” нэвтрүүлэг үнэхээр үнэн бол бид СҮ гэдэг хүнийг Монголоос зайлуулах цаг болсныг харуулна.
Учир түүний хөрөнгө Монголын биш хэдийнээ дэлхийн баячуудын эгнээнд Сү.Батболдыг аваачсан төдийгүй тэрээр жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан болсон байж болзошгүй байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд “Би Чён Чү Ен гэж хүн танихгүй” гэж саяхан олон нийтэд мэдэгдэж байсан. Гэтэл нэвтрүүлэгт гарсан баримтуудаас харахад, тэрээр таньдаг болоод хамтдаа олон арван компанийг удирдаж байгаа нь батлагдав. Жишээ нь, midlink international limited/international cashmere trade limited буюу Алтай кашмер ХХК-ийн худалдааны хамтрагч нь International Cashmere Trade Limited компани.
Тус компани 2015 оны “Yamaa Cashmere LLC”-н нэрээр олон улсын зах зээлд нэвтэрсэн. Харин “Yamaa Cashmere LLC” компани нь нэрээ 2020.08.26-нд International Cashmere Trade Limited болгон өөрчилсөн байна.
Cheong Choo Young болон Очирбатын Нямдалай нарын хамтран эзэмшдэг ХХБ-ны 404127349 тоот дансанд нийт 7,763,861 ам доллар буюу 22 тэрбум гаруй төгрөг орж ирсэн байна. Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улс төрчдийн мэдээлэл задарсны дотор манай улсаас Сүхбаатарын Батболдын нэр багтсан.
Панамын баримтанд Сү.Батболдыг оффшор данстай, “Бату майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан. Тодруулж хэлэхэд, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцаагаад зарсан байдаг аж. Тухайн үед буюу 2005 Сүхбаатарын Батболд Гадаад хэргийн сайд, Д.Цогтбаатар нь тухайн үед Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.
Сү.Батболд, нь Өмнөд Солонгосын иргэн Cheong Choo Young-тай хамтран хууль бус үйл ажиллагаагаа далдлахын тулд оффшор бүсүүдэд их хэмжээний хуулийн этгээдийг өөрсдөө болон бусад гүйцэтгэгч нараар дамжуулан байгуулж байжээ. АНУ-ын Нью Йорк мужийн дээд шүүхэд өрнөж буй маргаанд авагдсан гэрчийн мэдүүлгээр Сү.Батболд, Cheong Choo Young нарын хамаарал бүхий хуулийн этгээдүүд 8 оронд 60 орчим. Cheong Choo Young-ын эхнэр Kim Hak Seon-ы хамаарал бүхий хуулийн этгээдүүд мөн 8 оронд 25 орчим байна.
2020 оны 11 сарын байдлаар Cheong Choo Young болон эхнэр Kim Hak Seon нарын хамааралтай гэрчийн мэдүүлэгт дурдагдсан оффшор бүсэд байгуулагдсан хуулийн этгээдийн тоо 85 орчим байна.Энэ мэт түүний хууль бусаар олсон үл хөдлөх хөрөнгө нь 59.3 сая ам.доллар буюу 169.1 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол үнэхээр аймшигтай тоо. Одоо цаашид юу болохыг улс төрийн өрнөл харуулна. Сү.Батболд энэхүү оффшорын хэрэгтээ өөрийн төрсөн хүү Б.Баттүшиг, Б.Самади, Б.Бадамханд нараа татан оруулсан нь олны анхаарлыг татаж байна. Баримтаас харахад, Б.Баттүшиг өөрийн эхнэрийн хамт Арабын шейх шиг аялж яваад олон нийтэд шүүмжлүүлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. дэлхийн баячуудын очдог Мароккогийн Вант улсын Марракеш хотын дээд зэрэглэлийн “Royal Mansour” зочид буудлын тансаг өрөө, алтан шаргал өмсгөл зэрэг нь Улаанбаатарын хөлдүү гудамжинд амьдралаа хүргэж ядаж яваа залууст маш хүнд хэцүү туссан юм. Өчигдөр дэлгэгдсэн баримтаас нэг зүйлийг онцлоход Сү.Батболд зөвхөн оффшор бүсэд болон дэлхийн өндөр өртөгтэй орнуудад сая сая долларын хөрөнгөө нуугаад зогсохгүй монголын ганц саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гээд байж болох бүхий л газруудаас бас л сая сая долларын гэрээ хийж ашиг олжээ.
Гэхдээ үнэхээр англи, америкийн шүүхийн энэ баримтууд бол олонд дэлгэгдсэн анхны ноцтой материал боллоо. Цаашид хичнээн ийм улс төрчид ил болох бол. Хамгийн гол нь одоо Монгол Улсад оффшорын мөнгө орж ирэх хууль эрх зүйн орчныг ард түмэн шаардах хэрэгтэй болжээ.
Эх сурвалж: deed.mn
|