С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцуүлгийг 5 хоног хойшлуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар залуу гишүүдээ дэмжиж үг хэлсэн юм.
Тэрбээр “Г.Амартүвшин нарын залуу зоригтой гишүүдийг эсэргүүцэж, банкны мафиуд маш аймшигтайгаар довтолж байна. Яагаад өмнө нь дуугараагүй юм, яагаад яг энэ цаг үед довтолж байгаа юм бэ? Залуу гишүүддээ хандаж хэлэхэд хайрлах нэр хүндгүй болтолоо балбуулнаа гэдэг жинхэнэ улстөрчийн эрх чөлөө шүү. Энэ хуулийг батлуулахын төлөө бүгдээрээ тууштай яваарай. Монополь банкуудын дур зоргоороо аашлалтыг олон нийтийн өмч болгох энэ хуулийг яаралтай хийх хэрэгтэй” гэв.