Байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2021 оны 1 сарын 05
Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









622466
0 эможи
Зочин
2021-01-08 13:49
Юун баяр вэ. Кориногоо ярийчээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс