ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГ ОРОН СУУЦАА ЗАСУУЛСАН БХЯ-НЫ ТНБД АСАН Б.БАТСАЙХАН

2020 оны 7 сарын 22

Arslan.mn

Мөрдэстэй байгуул­лагын зарим албан тушаалтнууд татварын мөнгөөр  тансагласан хэрэг байсхийгээд л чих дэлсдэг. Тэдний нэг нь Батлан хамгаалах яамнаас буюу татварын мөнгөнөөс 109 сая төгрөг завшсан хэрэгт холбогдон, шүүгдэгчийн ширээнд суусан Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан юм. Саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир нартай холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн.

Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан бүрэн эрх, албан тушаалаа урвуулж, төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулынхаа “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилга болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” амины орон сууцны хотхон дахь байрныхаа засварыг хийлгэсэн хэрэгт холбогдсон байдаг. Тэрээр энэ хоёр барилгаа 2015 оны наймдугаар сарын 6-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэл буюу дөрвөн сар гаруй хугацаанд Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийнхнаар засуулсан гэдэг. Ингэхдээ цэргийн анги болон БХЯ-нд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-ынхан шалгаж байв. Тэгвэл уг хэрэгт хурандаа Л.Балдан-Очир, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарыг  хамтран оролцсон хэмээн буруутгасан юм.

Нийслэлийн прокурорын газраас  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир, мөн ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн байдаг. Улмаар тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээж авсан байдаг. Үүнээс хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 5-ны өдөр хэргийг хэлэлцэж Б.Батсайханд хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг  нь гурван жилээр хаслаа. Мөн Л.Балдан-Очирын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.5 сая төгрөгөөр торгосон бол Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Саруул

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618641
1 эможи

зочтн
2020-10-01 06:03
Бхлдан очир нийслэлийн маргэжлийн хяналтад бхдаа ч гэсэн байнга хэл аманд өртөөд л явдаг бсан бам гэр бүлийн байдал нь ч тогтворгүй зөнөж чадөхгүй өвгөн юмаа Геодези газар зохион байгуулалтын газрын дарга Ганхүүгийн ганц сайн найз нь ш дээ
ард түмэн
2020-08-15 21:37
энэ батсайхан шуналын тип ганц энэ 100 гаруй сая төгргөнөөс ч илүү идсэн ш дээ
zochin
2020-08-15 21:36
BaldanОчир өвгөн тэтгэвэртээ гарахгүй юугаа хийгээд шуналтаад яваад бган шал хөгшин өвгөн
Уншигч
2020-07-25 17:35
Пэээээш энэ хүнийг харахад их томоотой дуу цөөнтэй хүн байдаг, хүнийг харагдах байдлаар нь бүү дүгнэ гэдэг энэ дэ, шуналтай хог
Z
2020-07-24 11:25
G Sugart yl ug.
irgen
2020-07-22 16:11
zavaan hog ve, yal baga baina.
keyboard_arrow_up