Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр дуусаж, С.Баярт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна

2020 оны 7 сарын 22

Б.Хурц нарын найман хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлж, өнөөдөр дуусах гэж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Arslan.mn

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн тухай бид мэдээлж байсан. Шүүхээс гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

С.Баяр нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна

Прокуророос С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлж байна.

Уг нь С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарынхтай хамт болж байсан ч хэргийг тусгаарласан юм.

Шүүхээс С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт ял оноогоод байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
1
618627
8 эможи

Зочин
2020-07-22 16:19
bayar ooroo buruugaa huleeh hun bish bnle yal avaad shorond suugaad buruu yum hiisnee oilgoj avilgalaar avsan mongoo ih sana bha.
Зочин
2020-07-22 12:21
гоё хэлжээ
Зочин
2020-07-22 10:43
С. БАЯР, БАЯРцОГТ ОЮУ толгойг монголд ашиг муутай болгосон гэрээг санаачилсандаа ард түмнээсээ УУЧЛАЛ гуйх ёстой. АВЛИГА төрд байна. ГААЛИАС МАШИН авлаа. ТЭНД АВЛИГА байдгаараа байна. ГААЛИЙН байцаагч нар нь ахлахтайгаа БАГ болон авлига авдаг юм байна. НУУЖ чадаагүй АВЛИГЫН БҮХ үйл явцыг ИРГЭД харж л суух юм. САЙЖИРСАН зүйл алга. ЕРӨНХИЙ сайД минь ГААЛЬД авлига бахь байдгаараа байна. БАЙЦААГЧ нар ахлахаараа удирдуулаад БАГ болж АВЛИГА авдаг юм байна. КАМЕР байГАА ГЭХ БАЙХ, КАМЕРААС АЙХГҮЙ, КАМЕРАА Авлигачид УДИРДАЖ, ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ДУРТАЙ ҮЕД НЬ ЦЭВЭРЛЭЖ ЧАДНА. бага ТАТВАР ТӨЛӨЕ ГЭСЭН ИРГЭД авлига ӨГӨӨД НОМООРОО ТАТВАР ТӨЛӨГЧӨӨС бага ТӨЛӨӨД ИНЭЭГЭЭД МАШИНАА АВДАГ ЮМ БАЙНА.. гаалиа авлигачдаас ЦЭВЭРЛЭХ БОЛОМЖ АЛГА УУ?
Зочин
2020-07-22 10:27
Зочин
2020-07-22 09:54
ШҮҮХ ШУДРАГА АЖИЛЛАЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШИГИЙГ ХАМГААЛСАН ШИЙДВЭР ГАРГАНА БАЙХ ТЭГЖ БАЙЖ УЛС УРАГШИЛАНА
keyboard_arrow_up