Нүүрснээс шингэн гаргах төсөлд Япон улстай хамтран ажиллахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхлаа.
Монгол Улс Японы худалдааны том түнш биш боловч энэ удаагийн хэлэлцээрийг байгуулсан нь БНАСАУ-д дайны үед барьцаалагдсан япон иргэдтэй холбоотойгоор Монгол Улстай улс төрийн харилцаагаа илүү зузаатгах гэсэн зорилготой гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ. Мөн айлчлалын үеэр “MCS” компани нүүрснээс шингэн түлш гаргах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Энэ тал дээр хоёр тал 2012 оноос эхлэн хоёр жилийн турш хамтран судалгаа хийжээ. “Mitsubishi”-ийн Хүнд үйлдвэр болон “Hitachi” компанийн Дулааны цахилгаан станцын систем хариуцсан салбарын оролцоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан. Тус компани эрчим хүч байгаль орчны чиглэлийн эрэлт хэрэгцээг хангах зорилгын хүрээнд “Mitsubishi” болон “Hitachi” компанийн техник, технологийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж “Mitsubishi Hitachi Power Systems”компанийн дэд ерөнхийлөгч Кэнди Андо онцлов.